logo
Хүүхдийн баярын бэлгэнд шалгалт хийхээр болжээ

Хүүхдийн баярын бэлгэнд шалгалт хийхээр болжээ

2012/05/26
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнс, бараа бүтээгдэхүүний хадгалалтын горим, чанарын стандартад шалгалт хийх удирдамж гаргасны дагуу дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын салбарынхан шалгалтын ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүнээс гадна үйлдвэр үйлчилгээнд давхар хяналт тавьж байгаа аж. Учир нь энэ сарын 30-нд тамхи зардаггүй, тамхитай тэмцэх өдөр, мөн зургаадугаар сарын 1-нд сар бүрийн архи худалдаалахыг хориглосон өдөр. Тиймээс үүнтэй холбоотойгоор олон шалгалтыг зэрэг явуулж байгаа юм байна. Мөн удахгүй хүүхдийн баяр болох гэж байгаа энэ үед торт, набор, чихэр жимсгэнэ зэрэг хүнсний бүтээгдэхүүн эрэлттэй зарагддаг. Сүүлийн үед энэ байдлыг наймаачид овжин ашиглаж хугацаа нь хэтэрч муудсан, хүний биед хор хөнөөлтэй бараагаа иргэдэд шахах хандлагатай болсон. Тиймээс хадгалах хугацаа нь дууссан, шаардлага хангахгүй, муудсан бүтээгдэхүүнээ бэлэг боох нэрийдлээр зарах вий гэдгээс урьдчилан сэргийлж баярын өдрүүдэд удирдамж гарган түүнийхээ дагуу нэгдсэн хяналт шалгалтыг явуулахаар болжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш