logo
Хонконгчууд нас барсан төрөл төрөгсдөө дурсах өвөрмөц арга олжээ

Хонконгчууд нас барсан төрөл төрөгсдөө дурсах өвөрмөц арга олжээ

2012/05/26
Эва Ву 17 настай хүүгээ хэдэн жилийн өмнө хавдраар алджээ. Тэрбээр хүүгийнхээ чандрыг ашиглан алмаз хийлгэж хадгалах болсон байна. Түүний ярьж байгаагаар хүүгийнхээ чандрыг хүзүүндээ зүүх болсноор хайрт хүүгээ хажууд нь ойрхон байна гэж бодож явдаг болсон байна. Хонконгийн “Алгорданза” компанийн захирал Скотт Фон энэ төрлийн бизнесийг санаачилжээ. Тэрээр хайртай хүмүүсээ алдахаасаа өмнө энэ төрлийн бизнесийг мэддэггүй байжээ. “Алгорданза” компани хүмүүсийн авчирч өгсөн чандрыг Швейцарьт байрлах тусгай лаборатори руу илгээж, уг лабораторид үнснээс нүүрс усыг нь 99 хувь шүүж аван галт уулын халуун температур болон даралтанд оруулж алмаз гарган авна. Өөрөөр хэлбэл өндөр темперературт органик бодисууд ууршдаг байна. Энэ процессийн үнэ 3 мянга орчим доллар. 2 карат алмаз ойролцоогоор 37 мянган доллар болно. Энэ нь Хонконгчуудын хувьд нас барагсдыг оршуулах газар худалдаж авах болон оршуулах ёслолд зориулсан зардлаас даруй хэд дахин хямдаар тусч байгаа аж. Учир нь оршуулгын зардал 2-200 мянган долларт хүрдэг юм. Хонконг газар нутаг багатай тул газрын үнэ маш өндөр байдаг. Ялангуяа оршуулгын газар тэнгэрт хадсан үнэтэй. Тиймээс Хонконгийн Засгийн газар нэг иргэнд 6 жилийн зайтай оршуулах газар олгодог байна. Харин нас барагсдынхаа чандраар алмаз хийгээд хадгалах нь эдийн засгийн хувьд, мөн байр савны хувьд хэмнэлттэй. Гэхдээ эртний Хятадын заншлаар нас барагсдаар бизнес хийхийг ясыг нь өндөлзүүлж байна гэж үзэн цээрлэдэг. “Алгорданза” компанийн захирал Скотт Фоны аав хүртэл эртний заншлаа дагахыг хүсч түүний бизнесийг таашаадаггүй нэгэн байсан. Гэхдээ эцэг нь нас барахаасаа өмнө зөвшөөрч чандарлуулсан байна. Одоо түүний 4 хүүхэд аавынхаа чандраар хийсэн эдлэлийг 4 хэсэг хувааж авсан. Олон Хонконгчууд Эва Ву шиг сонголт хийхгүй байх. Гэхдээ түүний хувьд хорвоог орхисон хүү нь үргэлж түүнтэй хамт байна. Мөн Алмаз урт удаан хугацаанд эдэлгээгээ алдаггүй юм.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш