logo
Швейцарт “Үнээний тулаан” болдог байна

Швейцарт “Үнээний тулаан” болдог байна

2012/05/26
Испаничуудын дунд бух тулааны уламжлалт урлаг, наадам байдаг. Харин Энэтхэгчүүдийн хувьд Апроз тосгонд одоог болтол азарган тахианы зодоон тэмцээн амь бөхтэй оршсоор байна. Харин Швейцарт Үнээний тулаан гэж болдог байна. Итали, Франц, Швейцариас фермчид үнээтэйгээ ирэн анхны олон улсын үнээний тулаанд оролцож байна. Нийтдээ 100 гаруй үнээ тулалдахаар иржээ. Тэмцээнд оролцуулахаар авчирсан үнээнүүд бидний мэддэг шиг ноомой, тайван саалийн үнээнүүд бус харин үнээн сүрэгтээ давамгайлахын төлөө тулалддаг, бухнаас дутахааргүй зэрлэг догшин авиртай байдаг байна. Мэдээж тулаан юм хойно гэмтэл бэртэл байнга гарна. Эзэн нь хүсвэл хэт их гэмтэж бэртэхээс нь өмнө бууж өгч үнээгээ тулаанаас гаргаж болно. Ийнхүү удаан үргэлжилсэн тэмцэлд Италиас ирсэн Монт Бланк хочит том биетэй үнээ түрүүлсэн байна. Үнээний эзэн Аурелио Кретиерийн ярьж байгаагаар тэрээр үргэлж Швейварт ирж үнээний тулаан үзэж сонирхдог байж. Харин энэ удаад тэрээр өөрийнхөө үнээг тулалдуулахаар авчирсан нь аз болж түрүүлжээ. Уг тэмцээн 1920-иод оноос эхлэн зун болоод мал гадаа идээшлэдэг болохын өмнө буюу хавар болгон “Хатадын тулаан” нэртэйгээр зохиогдох болсон байна. Үнээнүүд бухнаас юугаараа дутахав үзээд байж.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш