logo
Египетийн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль болж байна

Египетийн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль болж байна

2012/05/26
Египетийн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль болж байна. Сонгуульд нэр дэвшигчдийн хувьд эдийн засгийн бодлого чухал байр суурь эзэлж байгаа. Тунисээс эхэлсэн Арабын хувьсгал Египтийг хамарч, нийгэмд эмх замбараагүй байдал үүссэнээс болж эдийн засгийн өсөлт зогссон юм. Гадаад хөрөнгө оруулалтын хувьд 2010 онд 6.4 тэрбум доллар байсан бол 2011 онд 482 сая доллар болтлоо буурсан байна. Эдийн засгийн өсөлт 2011 онд 1.8 хувь байсан бол 2012 онд 1.5 хувь болж буурсан үзүүлэлт гарсан байна. 2008 онд гадаадын хөрөнгө оруулалт түүхэндээ хамгийн их буюу 14 тэрбум долларт хүрч байжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар улс төрийн уур амьсгал тогтворжиж хэвийн байдалдаа орохоос наана хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвгүй байна. Харин Олон Улсын Валютын сангийн тооцоолж байгаагаар Египетийн эдийн засаг энэ онд 1.5 хувь, 2013 онд 3.3 хувиар өсөх магадлалтай байна. Египетийн гадаад валютын нөөцийг авч үзвэл энэ жилийн 2011 оны 1-р сард 30 гаруй тэрбум доллар байсан бол одоо 50 хувиар багасч 15 орчим тэрбум доллар болсон байна. Гадаад валютын нөөц гэдэгт бэлэн мөнгөнөөс гадна алт болон бусад үнээ алддаггүй эд зүйлс багтдаг байна. 15 орчим тэрбум долларын 9 тэрбум нь л одоо доллар хэлбэрээр байна. Мөн Арабын хувьсгалаас хойш ажилгүйдлийн төвшин нэмэгдсэн. 2011 онд ажилгүйдлийн төвшин 10.4 хувь байсан бол 2011 онд 11.5 хувь болж нэмэгдсэн байна. 35 наснаас доош залуучуудын ажилгүйдлийн төвшин бараг 2 дахин нэмэгдсэн байна. Эдийн засгийн өсөлт удаашралтай байгаагаас ажилгүйдлийн төвшин буурахгүй байна. Тэгэхлээр Египетчүүд үүнийг хүсч тэмцсэн үү гэдэг асуулт гарч ирж байна. Египетийн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль энэ сарын 23-24-нд болно. Дараагийн шатны сонгууль 6-р сарын 16-17-нд болно.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш