Цөл дунд олон тооны нисдэг тэрэг, танк, хуягт артиллерийн зэвсэг харагдаж байна. Энэ бол Иракт явуулсан цэргийн ажиллагаатай төстэй дүр зураг. Гэхдээ энэ удаад Иракийн хөрш Ойрхи Дорнодын Иордан улсад Олон улсын цэргийн хамтарсан сургуулилт болж байна. Сургуулилтад АНУ, Иордан, Ливан, Итали зэрэг 18 улсын зэвсэгт хүчин оролцож, байлдааны бэлэн байдлаа шалгаж байна. “Догшин арслан” нэртэй энэхүү цэргийн сургууль нь агаарын дэмжлэгтэйгээр газрын байг хэрхэн устгахад чиглэгджээ. Цэргийн командлагчдын ярьж байгаагаар уг хээрийн сургууль нь Иран, Сири ч юмуу аль нэг улсын эсрэг чиглээгүй. Зүгээр уг бүс нутгийн улсуудын цэргийн ур чадвар, техникийн бэлэн байдал болон туршлага судлахад чиглэж байгаа юм байна. Хошууч Генерал Мекхелд Ал Шаймийн ярьж байгаагаар цэргийн сургууль бүс нутгийн аль нэг улсын эсрэг чиглээгүй. 3 жилийн өмнөөс төлөвлөгдөж байсан гэнэ. 2011 онд мөн АНУ болон Иордан улсууд хамтарсан цэргийн сургуулилт хийж байжээ. Цэргийн сургуулилтанд Иорданы хаан Абдула оролцсон байна. Уг цэргийн сургуулилтаар химийн болон биологийн зэвсгийн эсрэг хэрхэн ажиллах талаар улс орнууд суралцаж байна. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар уг цэргийн сургууль Сирийн эсрэг болзошгүй цэргийн ажиллагаанд бэлтгэж байж болох гэнэ. Иордан нь Ойрхи Дорнод дахь АНУ-ын цөөн холбоотнуудын нэг. Хэдийгээр Израйльтай газар нутгийн маргаан хийж, Араб-Израйлийн дайнуудад арабын ронуудтай эвсэн Израйлийн эсрэг дайтаж байсан. Гэсэн ч 1996 оноос АНУ-ын ойрын холбоотон болсон юм.
Shuum.mn
Shuum.mn