logo
Цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцонд гал гарчээ

Цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцонд гал гарчээ

2012/05/26
АНУ-ын тэнгисийн хүчний цөмийн хөдөлгүүр бүхий шумбагч хөлөг онгоцонд гал гарчээ. Шумбагч хөлгийн багийнхан өөрсдөө унтраах гэсэн боловч гал хяналтаас гарч эргийн дагуух гал унтраах ангийг дуудсан байна. Гэсэн ч мөн л галыг унтрааж чадалгүй цаг алджээ. Шумбагч онгоц Бостон хотын эргээс ердөө 90км-ийн зайд байжээ. Гал цөмийн хөдөлгүүрээс хэдхэн метрийн зайд байсан ч азаар цөмийн дэлбэрэлт болоогүй байна. USS Маяами шумбагч онгоцны тавцан дээр торпедо болон бусад тэсэрч дэлбэрэх байлдааны хэрэгсэл байгаагүй гэж тэнгисийн хүчний командлагч Адмирал Рик Брекенридж мэдэгдсэн байна. Ийм төрлийн шумбагч онгоц үндсэн 2 хэсгээс бүтдэг. Шумбагч хөлгийн албан хаагчдын амардаг урд хэсэгт нь гал гарчээ. Гэсэн ч галыг цөмийн реакторт хүрэхээс нь өмнө буюу гал гарснаас хойш 12 цагийн дотор унтрааж чаджээ. Ийм төрлийн шумбагч онгоц 10 орчим метр урттай буюу уртаараа 3 давхар байшинтай тэнцэнэ. Ямар ч цонх байхгүй. 80 хувь нь техник хэрэгсэл байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрэв шумбагч онгоц далайд явж байхад гал гарсан бол унтраахад амар хялбар байх байсан аж. Мөн гал цөмийн реакторт хүрсэн бол цөмийн дэлбэрэлт болж, цацраг идэвхит бодис алдагдах аюултай байсан байна. Учир нь цөмийн реакторын температур маш өндөр мөн идэвхитэй байдаг байна. Шумбагц онгоцны дотор цацраг идэвхит бодис алдагдаагүй. Хэрэв гал жаахан удаан ассан бол дэлбэрэлт болж, багийн гишүүд амиа алдах байжээ.
Shuum.mn  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш