logo
“Битлз” хамтлагийн ховор гэрэл зураг 25000 доллараар зарагджээ

“Битлз” хамтлагийн ховор гэрэл зураг 25000 доллараар зарагджээ

2012/05/26
Алдарт “Битлз” хамтлагийнхныг Abbey Road зам дээр алхаж байхад нь авсан эх зурагны урвуу хувилбарыг дуудлагаар худалджээ. Зургийг Стюарт Макмиллан авч байжээ. Цагаан хослолтой Жон Леннон хамтлагийнхныгаа дагуулан баруунаас зүүн чиглэлд алхаж байгааг зургаас харж болохоор байна.
Блүмсбүри дуудлага худалдааны газрын гэрэл зургийн мэргэжилтэн Сара Вилер зурганд өөр бусад ялгаа байгааг онцолжээ. Тэрээр ярихдаа энэ зураг ихээр анхаарал татсан нь техникийн шалтгаанаас болж өөрчлөгдсөнтэй нь холбоотой, Битлзийнхэн Абби Рөүд студиэс гараад явж байгаа биш Абби Рөүд студийг чиглэн алхаж байгааг харж байгаа байх, мөн Пол Маккартни сандаал өмссөн байгааг харж болохоор байна, харин эх зурган дээр тэрээр хөл нүцгэн байдаг, тиймээс энэ зураг Битлзийн шүтэн бишрэгчдийн хувьд сонирхолтой байсан гэж бодож байна, Макмиллан Битлзийнхнийг замын гарцаар гарч байх үед нь зургаан зураг дарж амжсан, тэр зураг авахын тулд шатан дээр зогссон гэжээ.
Блүмсбүри дуудлага худалдааны газрынхан 1969 оны Abbey Road цомогт зориулж авахуулж байсан зургийг 7-9 мянган фунт буюу 11-14 мянган америк долларын үнэд хүрнэ гэж тооцож байсан юм. Харин мягмар гаригт Лондонд болсон дуудлага худалдаагаар энэ зураг 16 мянган фунт буюу 25.200 доллараар зарагдсан байна.
Дуудлагаар худалдсан зураг нь цагдаа замын хөдөлгөөнийг зогсоосон үед Abbey Road студийн гадна авсан цөөн хэдэн зурагны нэг юм.

Э.Амар 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш