Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Үндэсний дата төвтэй хамтран Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан "Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр" болон Цахим засаглал хөтөлбөр, Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн уулзалт-өдөрлөг"-ийг 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ордны “А” танхимд зохион байгуулах гэж байна.
Энэхүү уулзалтаар мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон төрийн байгууллагын мэдээлэл технологийн үйлчилгээнд ашиглах дэвшилтэт технологи, түүний хэрэглээг бэхжүүлэн ажиллах талаар ярилцах юм. Уулзалт өдөрлөгт бүх яамд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн технологийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцох юм.