Вашингтон Исламабадын харилцаанд сөргөөр нөлөөлсөн үйл явдал болжээ. Пакистаны шүүх Осама Бин Ладеныг баривчлахад CIA буюу Тагнуулын Tөв Газарт туслалцаа үзүүлсэн нэгэн эмчийг хорьсон байна. Үүнээс нэг өдрийн дараа Америкийн албаны хүмүүс Пакистанд олгодог тусламжаа 33 сая доллараар танана гэдгээ мэдэгджээ. Сенатын гишүүд эмч Шакел Афридид оноосон 33 жилийн ялын жил бүрийг нэг сая доллараар тооцож жилийн 800 сая долларын төсвөөс хасахаар санал нэгдсэн байна.
Энэ шийдвэрийг дэмжсэн сенатын гишүүд болох Карл Левин, Жон Маккэйн нар Пакистаны шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Тагнуулын Tөв Газар Бин Ладен Абботтабадад орогнож байгаа эсэхийг батлахаар ажиллаж байх үед эмч Африди Аль-Кайдагийн толгойлогчийн гэр бүлийнхнээс цусны дээж авахын тулд энэ хотод вакцинжуулах ажлыг хуурамчаар зохион байгуулсан байна.
Америкийн албаныхан Афридиг суллахыг уриалаад түүнийг Америк болон Пакистаны ашиг сонирхлын төлөө ажиллаж байсныг хэлжээ. Жон Маккэйн мэдэгдэхдээ "Эмчид ялын дээд хэмжээ оноогоогүй гэдгийг магадлах зорилготой ажиллаж байна, тэрээр Осама бин Ладеныг барихад бидэнд тусалсан" гэсэн байна.
Сенатын гишүүд түүнчлэн Афганистан руу хангамжийн бараа зөөдөг замуудыг нээсний хариуд Пакистан өндөр төлбөр шаардаж байгааг буруутгажээ. Өнгөрөгч 11-р сард Америкийн агаарын дайралтын үеэр Пакистаны армийн 24 цэрэг амь үрэгдсэн. Үүнээс өмнө Пакистан нэг ачааны машинаас 250 долларын хураамж авдаг байсан бол одоо машин тутмаас таван мянган доллар шаардаж байгаа юм.
Эмч Африди шүүхийн эсрэг давж заалдах юм байна. Түүнийг Пакистаны баруун хойд хэсэгт орших Пешавар хотын төв шоронд бусад хоригдлуудаас тусад нь хорьж байгаа аж.
Пүрэв гаригт Пакистаны засгийн газрын төлөөлөгч эмч Афридиг ялласан нь хуулийн дагуу учраас АНУ энэ шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй гэж мэдэгджээ.
Э.АМАР