logo
Америкийн Шүтээн шоуны ялагч тодорлоо

Америкийн Шүтээн шоуны ялагч тодорлоо

2012/05/26
Лхагва гаригт Америкийн хамгийн олон үзэгчтэй телевизийн реалити шоунуудын нэг болох Америкийн Шүтээний ялагчаар Филип Филипс шалгарчээ. Тэрээр энэхүү авьяастан шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тав дахь эрэгтэй дуучин болсон байна. Харин хоёрдугаар байранд Калифорни мужаас оролцсон 16 настай баллад дуучин Жессика Санчез шалгарчээ. Тэрээр 11 настайдаа Авьяаслаг Америкчууд шоунд оролцож байсан аж.
Америкийн Шүтээн шоуны хөтлөгч Риан Сеакрестын хэлснээр шилдэг хоёр оролцогчийн төлөө утас, мессеж болон интернэт сайтаар нийтдээ 132 сая санал ирж, дээд амжилт тогтоосон байна. Энэ шоу шилдэг оролцогчоо шалгаруулахдаа олон нийтийн дунд санал асуулга явуулдаг юм.
Лхагва гаригт болсон төгсгөлийн шоуны үеэр Рианна, Нэйл Даймонд, Чака Хан, Реба МакЭнтайр болон шоуны шүүгч Жениффер Лопез, Аэросмит нар ая дуугаа өргөсөн байна.
Инди-поп жанрын дуу дуулдаг 21 настай гитарчин Жоржиа мужийн Лесбург хотод төржээ. Филипс Техникийн коллежийг төгссөн бөгөөд Америкийн шүтээнд оролцохоосоо өмнө гэр бүлийнхээ ажиллуулдаг барьцаалан зээлдүүлэх газар ажилладаг байсан байна. Тэрээр энэ оны хоёрдугаар сарын шоуны шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгараад байсан ажээ.
Төгсгөлийн шоуны үеэр Филипс анхны сингл болох "Home" дуугаа дуулжээ. Тэрээр дуулах үеэрээ сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш