Баянзүрх дүүрэгт 5000 хүний суудал бүхий стандарт талбайтай хөлбөмбөгийн стадион барихаар боллоо. Дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу бидний хэлж заншсанаар Хил хамгаалах ерөнхий газрын дэргэд уг стадионыг байгуулахаар болов. Ингэснээр Монголын хөлбөмбөг сонирхогчид жилийн дөрвөн улирлын турш стандартын талбайд хичээллэж түүнчлэн футзалын тэмцээн үзэж болох ажээ. Спорт цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр болж, үүнд дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Италийн “АС Милан” клубын алдарт тоглогч Франко Брази, АС Милан багийн менежер Марко Скембри зэрэг албаны хүмүүс оролцлоо. Уг хөлбөмбөгийн талбайд хөлбөмбөгийн өсвөрийн, идэрчүүдийн, залуучуудын, насанд хүрэгчдийн, ахмадын болон охид, эмэгтэйчүүдийн бүх насны ангилалд цомын тэмцээнүүд явагдахаас гадна, бага насны хөлбөмбөгчдөд зориулсан фестиваль зохион байгуулах юм байна. Уг битүү хөлбөмбөгийн талбайг алдарт хөл бөмбөгчин Франко Барезигийн нэрээр нэрлэж байгаа юм. Ёслолын ажиллагааны үеэр Франко Барези өөрийнх нь нэрээр нэрлэж байгаад талархал илэрхийлээд Баянзүрх дүүргийн удирдлагуудыг Итали оронд зочлохыг урилаа. Италийн хөл бөмбөгийн домог болсон тамирчны нэрээр нэрлэгдсэн уг стадион 2013 онд ашиглалтад орох юм.
Ж.АМАР