АТГ-ынхан цочир сонин сюрприз барив. Эрх баригчид ирэх сонгуульд нэр дэвшигчдээ тодруулмагц тэд авлигачдыг ангуучлах комбинациа дахин зохион байгуулав. Тэр тусмаа УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын намаас Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвших “виз” авсан эрхмийг баривчилсан нь хар баасан гарагт дэгдсэн ээлжит дуулиан байлаа. Цагтаа экс Ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж байсан “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг АТГ-ынхан саатуулсан нь хариултаа нэхсэн олон асуултыг үүсгэв. Улс төрийн тавцан ч хүчтэй доргилоо. Харин авлигатай тэмцэгчдийн хар дансанд Н.Энхбаяр, Ц.Анандбазар нараас өөр хэн, хэний нэр бичээстэй байгаа бол. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн дунд тэдний хэд нь байна вэ. Энэ тухай мэдээллийг тоймлон хүргэе.
Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын намаас Архангай аймагт нэр дэвшихээр болсон. Улс төрийн цахилгаан шатаар хэрхэн дээш өгсөж, парламентын сонгуульд нэр дэвшигчээр тодорсон нь ч сонирхол татна. Гэвч энэ эрхэм АТГ-ын хар дансанд хэдийнэ бичигдсэн хүн. Эх сурвалжуудын өгүүлснээр, засаг ноён Ё.Баатарбилэг Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлож буй компаниудаас авлига авсан бололтой юм. Тэр ч атугай төрийн хуулийг завхруулж, албан тушаалаа урвуулан ашигласан нь авлигатай тэмцэгчдийн хурц хараанд өртжээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар. “Ч.Хүрэлбаатар гишүүнийг АТГ шалгаж эхэллээ”. Ийм утгатай мэдээлэл өнгөрсөн оны тавдугаар сард олны сонорт хүрсэн юм. Тухайн үед “Анод” банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа цагдан хорих төвд саатуулагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ил захидал хүргүүлсэн билээ. Түүнийг эхний захидлаа бичсэний дараа эхнэр нь “ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар албан тушаалаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгуулна” хэмээн мэдэгдэж байв. Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаалтад хяналт тавих хоёрдугаар хэлтсийнхэн Н.Даваагийн ирүүлсэн материалыг шалгаж, Ч.Хүрэлбаатарт холбогдох асуудлыг АТГ-т шилжүүлсэн удаатай. АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд тэр үед “ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн байж болзошгүй тул шалгах хүсэлтийг нэгэн иргэн тавьсан юм байна. Энэхүү хүсэлтийн дагуу эрхэм гишүүнийг шалгах үүргийг нийслэлийн Прокурорын газраас өглөө. Тодорхой баримт материалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн” гэсэн тайлбарыг өгч байв. Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай холбоотой дуулиан тэгсхийгээд намжсан. Эрхэм гишүүн өдгөө Ардын намын нэрийн өмнөөс Увс аймагт дахин өрсөлдөх болчихоод байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. Сонгогчид түүнийг “Эрхэм гишүүн” гэж тодотгохоосоо илүү “Зам-Очир”, бас “Там-Очир” гэж хочилдог. “Лүнгийн замыг там болгосон буруутан” гэх нь ч бий. УИХ-ын сонгуульд Ардын намаас Орхон аймагт дахин нэр дэвшихээр болсон тэрбээр хууль сахиулагчдын хар дансанд хэдийнэ бичигдсэн. Эрхэм гишүүнийг “Анод” банкнаас авсан зээлээ барагдуулаагүй” гэдэг үндэслэлээр “Эрүүгийн хуулийн 156.2-т зааснаар шунахайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн” хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь саяхан. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани “Анод” банкны чанаргүй зээлдэгчдийн нэг.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай. Эрчүүдэд биш, эмэгтэйчүүдэд эр бяраа гайхуулдаг эрхэм гишүүн АТГ-ын хар дансанд бүртгэгдээд удаж байна. Тэрбээр Эрүүл мэндийн сайд байхдаа “Тайвань улсаас тусламж болгон өгсөн 10 машины хоёрыг ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр шахаж, ашиг орлогыг нь хувьдаа завшсан” гэх хэл үгэнд орооцолдож байсан. Диализийн эвдэрсэн хоёр ширхэг аппаратыг Эрүүл мэндийн яаманд хүчээр өгч, “ХӨСҮТ-ийн засварын ажлын төсөвт...” гэх нэрийдлээр 99.1 сая төгрөгийг тус яамнаас шилжүүлсэн гэдэг. Үүнээс 45 сая төгрөгийг мань эр халаасалсан гэх мэдээлэл ч бий. АТГ-ынхан энэ хэргийг шалгаж, эрхэм гишүүний шахааны аппаратуудыг битүүмжилж байсан нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ. Тэр ч атугай Л.Гүндалай гишүүний ахын “Ач-Үр” ХХК 2005 онд эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийг өндөр үнээр шахаж байсан, эрхэм гишүүн “Ланд круйзер 105” маркийн машиныг дуудлага худалдаанд оруулах нэрийдлээр хэрхэн зувчуулсан, одон тэмдэг үйлдвэрлэж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх мэт баримтууд өдгөө ч хуучраагүй байна. УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хувьд, Ардчилсан намаас Хөвсгөл аймагт дөрөв дэх удаагаа нэр дэвшиж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар. АТГ-ынхан экс Ерөнхийлөгчийн хүүг өнгөрсөн оны эцсээр шалгаж эхэлсэн. Тухайн үед Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгыг “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин хувьдаа завшсан” гэх үндэслэлээр саатуулан шалгасан ч төд удалгүй сулласан юм. Харин түүний ах, “Хар дун” компанийн захирал Б.Хуягийг хууль хяналтынхан эрэн сурвалжилсан хэвээр байна. Э.Батшугарын тухайд, энэ хэрэгт эцгийнхээ хамт нэр холбогдсон билээ. Хамгийн сонирхолтой нь тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд аавтайгаа цуг МАХН-аас нэр дэвшлээ. Эцэг, хүү хоёр намын нэрсийн жагсаалтын дагуу өрсөлдөнө.
АТГ-аас зохион байгуулсан авлигачдыг ангуучлах ажиллагааны үеэр экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар нар баривчлагдсан. Н.Энхбаярын хувьд УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн бол Ц.Анандбазар Ардын намаас Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвших эрхээ баривчлагдахынхаа урьд шөнө авсан билээ. Эрх баригч хүчний Удирдах зөвлөл энэ талаар өчигдөр хуралдаж, Ц.Анандбазарын оронд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тойрогт нь дахин нэр дэвшүүлэхээр болсон юм. Уншигч танд “АТГ-т хар данстай нэр дэвшигчид-1” цувралыг өчигдөр толилуулсан бол энэ удаад “АТГ-т хар данстай нэр дэвшигчид-2”-ыг хүргэж байна.
Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан. Товчхондоо, тэрбээр азтай бүсгүй. Ардын намын удирдлагууд УИХ-ын гишүүн Р.Рашт “Таныг Баянгол дүүрэгт нэр дэвшүүлнэ” хэмээн амласан ч өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан Бага хурлын ээлжит хуралдааны үеэр эрхэм гишүүнийг биш, Засаг дарга Л.Амгаланг нэр дэвшүүлэхээр болсон. Гэхдээ яагаад. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшиж буй түүнээс, бас эрх мэдэлтнүүдээс ингэж асуумаар санагдав. Учир нь АТГ-ынхан Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг хөрөнгө, орлогоо худал мэдүүлснийг 2009 онд тогтоосон. Авлигын эсрэг хуулийн дагуу түүнийг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд тэд сануулж байв. Гэвч эрх мэдэл АТГ-ын шийдвэрээс хүчтэй байсан учир энэ эмэгтэй албан тушаалдаа хэвээр үлдсэн удаатай. Тухайн үед АТГ-ын хэлтсийн ажилтан А.Батхуяг “Засаг дарга Л.Амгалан хөрөнгө, орлогын мэдүүлэгт заавал дурьдах ёстой дөрвөн төрлийн эд хөрөнгөө нуун дарагдуулсан юм. Баянгол дүүрэгт байршилтэй орон сууц, хувь эзэмшдэг “Дэлгэр LL” компани, байгууллагаас нь буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон 10 сая төгрөг, хадгаламжаа нуусан нь илэрсэн. Тэрбээр буруугаа хүлээж, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулснаа хүлээн зөвшөөрлөө” хэмээн ярьсан билээ.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр. Экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр араасаа цөөнгүй хүнийг дагуулах бололтой. Учир нь АТГ-ынхан УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Х.Наранхүү нарыг яллагдагчаар татан шалгаж эхэлснээ саяхан мэдэгдсэн. Ц.Батбаяр гишүүнийг “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлын хууль бус хувьчлалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. Эрхэм гишүүн нийслэлийн Засаг дарга байхдаа эдгээр зочид буудлыг хувьчлахдаа ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүйг АТГ тогтоосон аж. Тэрбээр “Өргөө” зочид буудлыг 2007 онд татан буулгаж, байгуулагдаад наймхан хонож байсан “Хар дун” компанийн мэдэлд шилжүүлжээ. Тиймээс АТГ-ынхан “Ц.Батбаяр энэхүү зочид буудлыг экс Ерөнхийлөгчид авч өгсөн” хэмээн үзэж байгаа юм. Н.Энхбаяр эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэх нэртэйгээр хоригдож байхад эрхэм гишүүн Ц.Батбаяр УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын намаас Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт нэр дэвшээд байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр. Тэрбээр УИХ-ын сонгуульд Ардын намаас Булган аймагт нэр дэвшсэн. Үүнтэй зэрэгцэн “Ё.Отгонбаяр сайдыг АТГ шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн” гэх мэдээлэл хуурай өвсөнд ассан гал мэт газар авав. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, мань эр ерөнхий боловсролын дунд сургуулиудын бүх багш нарыг зөөврийн компьютерээр хангах 46 сая ам.долларын өртөг бүхий төслөөс мөнгө завших гэж завдсан. Тендер нь ч хэл ам дагуулсан учраас АТГ-ынхан сэжиглэж, түүнийг хамтрагчдынх нь хамт шалгаж эхэлсэн сурагтай. Түүгээр ч зогсохгүй тэд Ё.Отгонбаяр сайдыг хар дансандаа бүртгэж, үйл хөдлөлийг нь хянаж байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ. Тэрбээр өмнө нь Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Энэ байгууллага бол их мөнгөний сав. Харин “С.Эрдэнэ УНДЕГ-ын дарга байхдаа “Хөтөл цемент шохой” компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хувь хүний нэр дээр байдаг зочид буудлын барилгыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 95 сая төгрөгөөр өгөх хууль бус шийдвэр гаргасан” гэх дуулиан өнгөрсөн сонгуулийн үеэр ид дэгдэж байв. Хууль хяналтынхан түүнийг “Тэтгэврийн сангийн таван сая төгрөгийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Чинзоригт өгсөн” гэж буруутган 2008 онд яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорт шилжүүлсэн ч түдгэлзүүлж байсан удаатай. Тэгвэл өнгөрсөн онд “АТГ-ын удирдлагууд тухайн үед С.Эрдэнийг гүтгэсэн” гэх шийдвэрийг холбогдох байгууллагаас гаргасан юм. Харин “Ямар учраас гүтгэсэн юм бол” гэх асуултад зарим албан тушаалтан “Нууцын зэрэглэлд хамрагдах тул энэ талаар хариулах боломжгүй” гэж байв. С.Эрдэнэ УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан намаас нийслэлийн Баянгол дүүрэгт дахин нэр дэвшлээ.
С.БАТТУЛГА
info.mn