Берингийн тэнгист оросын хөлдөөгчтэй хөлөг живсэн байна гэж ОУ-ын ОБЯ “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Сахалин мужийн Холмск боомтод данстай “Ахмад Болсуновский” нэртэй хөлөг бямба гаригийн өглөө их бие нь цоорч Дежневийн хошуунаас баруун урд зүгт 570 километрт живсэн байна. Хөлгийн багынхан маш сайн ажилласан тул хэн ч хэлмэгдээгүй байна. Энэ хөлөг дээр 91 хүн байжээ. Тэдний хажуугаар хөвж явсан хөлгийнхэн тэднийг авч ойрын боомтод хүргэж өгсөн байна.