logo
Хов жив эрчүүдийн нөхөрлөлийг бэхжүүлдэг

Хов жив эрчүүдийн нөхөрлөлийг бэхжүүлдэг

2012/05/28
Хов жив эрчүүдийн нөхөрлөлийг бэхжүүлдэг. Хэд хэдэн судалгаа шинжилгээ хийсэн канадын эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Хэн нэгэн хөл бөмбөгчийн ч юмуу, улс төрчийн албан тушаал ахиулах асуудлыг хэлэлцэхээр нэгдсэн эрчүүд бие биетэйгээ улам нягт холбогддог байна. Харин хүүхнүүдийн хов жив тэс ондоо байдлаар үйлчилдэг байна. Хэн нэгнийг юм уу, ямар нэг зүйлийг хэлэлцсний дараа эмэгтэй найзаа бүрмөсөн алдаж ч магадгүй гэж эрдэмтэд үзэж байна. Эмэгтэйчүүд гол төлөв хувийн харилцаа болон гадаад байдлаа хэлэлцдэг учраас ийм байдалд хүрдэг гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Харин эрчүүд бол эмзэглэл багатай асуудлыг хэлэлцдэг байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хүүхнүүд байнга хоорондоо өрсөлдөж байдаг бол эрчүүд маш ховор тохиолдолд өрсөлддөг байна.   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш