logo
Сонгуулийн сурталчилгааны тарифыг тогтоов

Сонгуулийн сурталчилгааны тарифыг тогтоов

2012/05/28
Харилцаа холбооны зохицуулах хорооны тавдугаар сарын 25–ны өдрийн ээлжит хуралдаанаар Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, радиогийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үнэ тарифийн дээд хязгаарыг баталсан байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 56/38 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийтийн радио телевизээс бусад телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ын 2.21 дэх заалтыг үндэслэн тус газраас дээрх тарифыг тогтоожээ. Үүнд Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам, шторк 1 секунд нь 10 мянган төгрөг, захиалгат, төлбөрт нэвтрүүлэг 1 минут нь 500 мянган төгрөг хүртэл байна.
Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам 1 секунд нь 150 төгрөг, захиалгат нэвтрүүлэг 1 минут нь 12 мянган төгрөгийн дээд хязгаартай байх тарифыг баримтлах юм.
Н.Туяа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш