Энэ сарын 21-26-нд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Зэвсэгт хүчний шилдэг офицер, ахлагч тодруулах тэмцээн, Зэвсэгт хүчний марш-тактикийн аварга тасаг, салаа шалгаруулах тэмцээн боллоо. Эдгээр тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 1000 гаруй тамирчид өрсөлдсөн юм. Энэ жил марш-тактикийн тэмцээнд гэрээт цэргүүд болон Цэргийн төв эмнэлгийн эмэгтэй тасаг анх удаа оролцсон нь онцлог байлаа.
Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн чадавхийг шалгах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг сурталчлах зорилготой шилдэг офицер, ахлагч тодруулах тэмцээнд Зэвсэгт хүчний анги бүрээс нэг офицер, нэг ахлагч оролцов. Энэ тэмцээн 60 км-ийн явган марш, онолын болон ур чадварын бэлтгэл, марш гүйлтийн тэмцээн гэсэн 3 үе шаттай явагдсан бөгөөд байгалийн саад бүхий 60 км замыг өөрсдийн хэрэглэх хүнс, хувцас зэрэг 25 кг ачаатайгаар 18 цагийн дотор туулсан. Мөн онолын болон ур чадварын мэдлэгээ цэргийн тактик, англи хэл, IQ, бие бялдрын бэлтгэлээр шалгуулсан. Цэргийн хүний ур чадвар, авхаалж самбааг сорьсон энэ тэмцээний шагнал өндөр.
Тэмцээний хаалтын ёслолд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр оролцож шилдэг тамирчдад шагнал гардуулав. Тэргүүн байр эзлэсэн БХИС-ийн тэнхимийн дарга, дэд хурандаа Б.Батмөнх, 015-р ангийн ахлагч С.Батбилэг нар 2 өрөө орон сууц, II байрт орсон хошууч М.Батхуяг /ЗХЖШ/, сургагч ахлагч Н.Баасан /150-р анги/ нар гадаадын цэргийн академи, цэргийн дээд сургуульд суралцах, III байр эзлэсэн ахлах дэслэгч С.Билэгсайхан /032/, ахлагч Б.Энхтайван /123/ нар гэр бүлийн хамт гадаадад амрах эрхийн бичгээр шагнуулав. 13 жилийн өмнө явагдаж байсан “Супер офицер” тэмцээнийг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр ийнхүү сэргээн өргөжүүлж явууллаа.
Мөн Зэвсэгт хүчний марш-тактикийн тэмцээний 3 төрөлд буюу 2 алт, 1 хүрэл медалийг хамгийн холоос буюу Ховд аймгаас ирсэн хурандаа Б.Галбадрах захирагчтай 123-р ангийнхан хүртлээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр Өмнөд Судан, Судан улсад үүрэг гүйцэтгэх гэж буй 850 хүнтэй батальон, цэргийн эмч нарын багийн бэлтгэлтэй танилцлаа. Мөн Зэвсэгт хүчний 232-р анги буюу морьт сумангийнхан мориор саадтай харайх, морин дээрээс нумаар харвах зэрэг үзүүлбэрийг тэмцээнд оролцсон офицер, ахлагч нарт үзүүлж сонирхуулав.