logo
Солонгост ажиллаж байсан хүмүүсийг бүртгэнэ

Солонгост ажиллаж байсан хүмүүсийг бүртгэнэ

2012/05/28
Солонгост гэрээгээр ажиллаж байгаад 2010 оны нэгдүгээр сараас хойш эх орондоо ирсэн хүмүүсийг Хөдөлмөрийн төв биржийн байранд маргааш, нөгөөдөр хоёр өдрийн турш бүртгэхээр болжээ. 
Гадаадад ажиллах хүч илгээх төв болон БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулж ажлын байраар хангахад анхаарах аж.
Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар ирэх сард авах юм байна.

О.Ялгуун 
"Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш