logo
Шороон шуурга шуурна

Шороон шуурга шуурна

2012/05/28
Өнөөдөр нийслэл, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн нутаг, Баянхонгор, Хэнтийн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Мөн төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар, маргааш зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 30-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 31-нд зүүн зүгийн нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи 28-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш