Их Британийн алдарт “Том ахын баяр” телевизийн цуврал киноны од, Болливудын жүжигчин Шилпа Шетти нярайлж хүүтэй болжээ.Түүний нөхөр Раж Кундра “Твиттер”-тээ “Бурхан миний хөөрхөн хүүг ивээнэ гэдэгт итгэлтэй байна. Ээж болон хүүгийн бие маш сайн байгаа. Миний зүрх их догдолж байна” гэжээ. Түүний жиргээнээс үзвэл 36 настай Шилпа Шетти Мумбай хотын Хиндужа эмнэлэгт хүүгээ төрүүлжээ. Тэрбээр 2009 оны арваннэгдүгээр сард Раж Кундратай гэрлэсэн юм. Түүний нөхөр Энэтхэгийн крикетийн премьер лигийн “Ражастхан роялс” багийн томоохон хувь эзэмшигч аж. Дашрамд дуулгахад, 2007 оны дөрөвдүгээр сард жүжигчин Ричард Гир Шеттиг үнссэн түүхтэй. Гэвч энэ хэргээс болж жүжигчин бүсгүй түүнийг шүүхэд өгч, ХДХВ-ийн халдварын шинжилгээ хийлгэхийг шаарджээ. Шеттигийн тайлбарласнаар тухайн үед Холливудын жүжигчин хүчээр үнссэн аж. Удалгүй тэдний хэргийг Энэтхэгийн шүүх хаажээ.