logo
Муурын нүдтэй хүүхэд

Муурын нүдтэй хүүхэд

2012/05/29
Хятадын Дахуа мужид амьдардаг Nong Youhui гэгч энэ хачирхалтай хүүхэд үнэхээр ер бусын гэж хэлэхгүй байхын аргагүй нэгэн юм. Nong Youhui хүмүүс шиг хар, бор биш харин төрөлхийн муурынх шиг тод шар ногоон нүдтэй юм байна. Хүүгийн нүд заримдаа цэнхэр мэт харагддаг юм байна. Хамгийн сонирхолтой нь хүүгийн нүд харанхуйд яг л муурынх шиг гэрэлтдэг ажээ. Эцэг эх нь хүүгээ эмнэлэгт үзүүлэхэд хүүг бүүр гэрэлгүй, харанхуй үед ч гэсэн уншиж чаддагийг нь олж мэджээ. Эмч нарын тайлбарлаж байгаагаар хүү төрөлхийн паталогийн ховор тохиолдлын өвчин болох лейкодерм-тэй юм байна. Төрөлхийн нүдний торлог бүрхэвчийн пигмент дутуу хүн гэрэлд хэт мэдрэмтгий, эрс өөр өнгөтэй нүдтэй төрдөг гэжээ. Эцэг эх нь хүүгийн маань нүд өсөж том болоод жирийн хүнийх шиг өнгөтэй болно гэж найдсаар байгаа аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш