logo
Солонгост хуурамч дипломтой монгол оюутныг саатуулжээ

Солонгост хуурамч дипломтой монгол оюутныг саатуулжээ

2012/05/29
Энэ хэрэг өнгөрсөн 04 сарын 10-нд гарсан бөгөөд Монголоос суралцаж байгаа оюутнуудын дотор хуурамч дипломтой оюутнууд мэр сэр илэрдэг, сүүлийн үед энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг Солонгосын боловсролын газраас мэдээлж, их дээд сургуулиуддаа хандан анхааруулга илгээжээ. 

Чунчон дахь цагдаагийн газарт саатуулагдаад байгаа монгол оюутан Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дипломыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогджээ.

Тэрбээр Чунчоны их сургуулийн 1-р дамжааны оюутан бөгөөд Солонгосын ханшаар 300 мянган вонноор хуурамч дипломыг худалдан авсан гэж мэдүүлсэн байна. Хуурамч дипломны хэргээр шалгагдаж байгаа монгол оюутны нэрийг нууцалж байгаа бөгөөд тэрбээр өмнө нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч байхдаа цагаачлалын албаныхны шалгалтаар баригдаж, эх орондоо албадан буцаагдаж байсныг ч илрүүлээд байна.

Цаашид Солонгосын хуулийнхан хуурамч дипломтой монгол оюутнуудыг эрж хайж, шалгах ажилд идэвхийлэн зүтгэхээр ажлын хэсэг томилогдоод байгаа гэнэ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш