БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас Монгол улсын цагдаагийн зэвсэглэлд зориулж ХЗДХЯ-ы сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид таван сая юанийн тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 17-нд БНХАУ-ын Эрээн боомтонд болсон тухай Сонин.мн анхлан мэдээлж байна.
Уг техникүүдийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгож буй бөгөөд хүлээн авах ёслолыг ХЗДХЯ-ы Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Билгүүн зохион байгуулалцсан аж.
Уг арга хэмжээний тухай Хятадын талын албан мэдээнд:
"Төлөөлөгчид уулзалтын үеэр харилцан санал бодлоо солилцож, Монгол Улсын ХЗДХЯ цаашид хоёр орны хууль хяналтын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тал дээр онцгой анхааран ажиллана гэдгээ илэрхийлжээ." хэмээн бичсэн байна.
Уг техник, хэрэгсэл гэгчид чухам юу юу орж байгаа, энэ нь сонгуулийн дараа үймээн гарч болзошгүй гэж үзсэнтэй холбоотой юу зэрэг олон асуулт албан ёсны хариулт нэхэх нь дамжиггүй биз ээ.
С.Сарнай