Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын газраас бэлэн гоймон чанадаг газруудыг хаах талаар арга хэмжээг авч эхэлж байгаа. Учир нь манайд сүүлийн жилүүдэд янз бүрийн хавдрын нэг эх үүсвэр бэлэн гоймон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн Их Британийн эмч Рейчеп Томпсон ходоодны хорт хавдар нэмэгдэх болсон шалтгааныг тодруулахаар сүүлийн хэдэн жил энэ чиглэлээр дагнан ажилласан бөгөөд судалгааны дүнд бэлэн хоол тогтмол хэрэглэх нь ийм эрсдэлд хүргэж болзошгүйг илрүүлсэн байна. Өдөр бүр нэг бэлэн хоол идэхэд шаардлагатай давсны 50 орчим хувийг нэг дор авдгийг Р.Томпсон тогтоожээ. Үүнээс гадна бэлэн хоол нь бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн их давс агуулдаг аж. Давснаас үүдэн гарч болох бас нэг эрсдэл нь ходоодны хорт хавдар гэдгийг дээрх судалгаа харуулжээ. Манайд одоо хаа сайгүй чанасан гоймонгийн газар нээгдэж байгаа бөгөөд ажил гэр ойрхон иргэд хямд төсөр гэдэг утгаар нь маш их хэрэглэдэг талаар мэргэжилтнүүд онцолж байна.