БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орны нийслэл Лхас хотын буддын сүмийн дэргэд 2 лам өөрсдийгөө шатаахыг оролджээ. Өнөөдөр хятадын олон нийтийн ХМХ-үүд энэ тухай мэдээлсэн байна. Цагдаа нар хурдан арга хэмжээ авч шатаж байсан лам нарын галыг унтрааж эмнэлэгт хүргүүлсэн байна. Нэг лам нь их түлэгдснээс болж нас баржээ. Өөрсдийгөө шатаахыг оролдсон сүмийн нэрийг хятадын ХМХ-үүд мэдээлээгүй байна. Түвдийн лам нарын өөрсдийгөө шатаах ажиллагаа Лхас хотод анх удаагаа болж байна гэж гадаадын олон нийтийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Урьд нь ийм ажиллагаа буддын сүм хийд байдаг хятадын янз бүрийн нутагт болдог байсан юм. 2011 оны 3-р сараас хойш ийм ажиллагааг 30 удаа үйлдсэн байна. Түвдийг Хятадаас тусгаарлахын тулд лам ийм ажиллагааг үйлддэг байна. Буддын шашинтнуудын шүтээн Далай ламын бүлэглэлийнхэн ийм ажиллагааг дэвэргэдэг гэж Бээжин үздэг юм. Далай ламын үйл ажиллагааг нэгдсэн Хятад улсыг бутаргах гэсэн бодлого гэж хятадын удирдлагууд үздэг байна.