Өнгөрсөн амралтын өдрөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, 18 дугаар гудамжны жалганаас хүй нь ч цөглөөгүй нярайн цогцос олджээ. Нярайг улаан даавуунд ороогоод хаясан байсныг цагдаагийн байгууллагынхан олж, төрүүлсэн эхийг нь эрэн сурвалжилж байна. Эрүүгийн хуулинд төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.