logo
ОХУ-ын нийслэлийг Владивосток руу нүүлгэж санал тавьжээ

ОХУ-ын нийслэлийг Владивосток руу нүүлгэж санал тавьжээ

2012/05/29
ОХУ-ын нэгэн эрдэмтэн Оросын нийслэлийг Москвагаас Алс Дорнодын Владивосток руу нүүлгэх санал гаргасан байна. 2 хот хоорондоо 4 мянган миль буюу 6 мянга орчим км зайтай. Сергей Карагановын үзэж байгаагаар Оросын нийслэлийг Алс Дорнод руу нүүлгэх нь эдийн засгийн хувьд ашигтай. Учир нь Зүүн хойд Азид эдийн засгийн тэсрэлт болж байгаа. Өмнөд Солонгос, Япон, Хятад улсуудын эдийн засаг тогтмол өсч байгаа. Гэхдээ Оросын хувьд нийслэлээ нүүлгэх санхүүгийн боломж байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Улс орнууд эдийн засгийн боломж болон газар зүйн байрлалаас хамаарч нийслэлээ нүүлгэж байсан. Жишээ нь Британийн мэдэлд байсан Энэтхэг улс нийслэлээ нутгийн зүүн хэсгийн Калкуттагаас төв хэсгийн Шинэ Дэли рүү нүүлгэж байсан. 1920-иод онд Туркийн үндсэрхэг үзэлтнүүд нийслэлээ Истамбулаас нутгийн төв хэсгийн Анкара хот руу нүүлгэж байсан. Бразил улс мөн нийслэлээ далайн эргийн Рио Де Жанейро хотоос төв хэсгийн Бразилия руу нүүлгэсэн. Манай ойрын хөрш Казакстан улс Оросын эдийн засагтай интеграцлагдахын тулд ойртож нийслэлээ Алматыгаас Астана руу нүүлгэсэн. Ерөнхийлөгч Путин оросын эдийн засаг хурдан өсч байна гэж мэдэгдэж байгаа боловч үнэндээ газрын тос, шатах ашигт матлмалаас өөр орлогын эх үүсвэр байхгүй. Тэд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй байгаа. Гэхдээ оросууд нефтээ зараад амжиргааны төвшин нь эрс дээшилж байгаа. Тэдний дундаж орлого сүүлийн хэдэн жилд 2 мянгаас 14 мянга болтлоо өссөн. Баян хоосны ялгаа туйлдаа хүрсэн. Москвад л гэхэд 78 тэрбумтан байгаа. Энэ нь аль ч улс хотод байхгүй их тоо юм. Эдгээр тэр бумтнууд Оросын нийт ДНБ-ий 20 хувийг бүрдүүлж байна. Оросын эдийн засгийн өсөлт дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэнээс шууд хамааралтай явж ирсэн. Эдийн засагчдын үзэж байгаагаар Оросууд төсвийн тэнцвэрээ хадгалахын тулд 1 баррель газрын тосыг 117 доллараар зарахаас өөр аргагүй. Дэлхийн зах зээл дээр 1 баррель газрын тосны үнэ 2008 онд 50 доллар. 2000-аад онд буюу Путиныг анх Ерөнхилөгч болж байхад 25 доллар байсан юм. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэхэд дагаад оросууд мөнгөтэй болж эхэлсэн. Путины байр суурь бэхжиж, улс төрийн эрх мэдэл нь түүний гарт орсон юм. Харин одоо дэлхийн улсуудын эдийн засгийн өсөлт удааширч газрын тосны үнэ тогтворжсон байгаа үед Путин эдийн засгийн шинэчлэл хийхээс өөр аргагүй болж байна. ОХУ-ын ил тод байдал, авлигын төвшнөөрөө 143-рт явж байна. Үүнийгээ мэдэрсэн Путин гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Оросын бизнесмэнүүдийн нэр хүндийг өсгөнө гэж амласан. ДНБ-ий өсөлтийг 20 хувь байсныг 27 хувь болгоно амласан. Путины засгийн газар хуучны танил хүмүүс орж ирсэн нь шинэчлэл болж чадахгүй гэж шинжээчид үзэж байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш