НҮБ Сирийн засгийн газрыг энгийн иргэдийн эсрэг халдлага хүчирхийлэл үйлдэж байгааг буруутгасан байна. Сирийн аюулгүй хүчнийхэн Хоула тосгонд цэргийн ажиллагаа явуулны улмаас доод тал нь 108 хүн, түүний дотор хүүхэд эмэгтэйчүүд өртөж амиа алджээ. Азербайжан улсаас НҮБ-д суух төлөөлөгч Тофиг Мусаевын ярьж байгаагаар Хоула тосгонд олон хүн түүний дотор хүүхэд эмэгтэйчүүд амиа алдсан байгааг НҮБ-ын шинжээчид болон аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын төлөөлөгчид баталж, Сирийн эрх баригчдыг буруутгасан байна. Харин Сири улсаас НҮБ-д суух төлөөлөгч Башар Жаафри гэм буруутай эртгээдүүдийг олж илрүүлж хариуцлага тооцно гэж мэдэгдсэн байна. Сирийн иргэд аюулгүй хүчнийхний үйлдсэн хүчирхийллийг буруушааж гудамжинд гарч жагссан байна. Гэрчүүдийн ярьж байгаагаар Сирийн аюулгүй хүчнийхэн артиллерийн зэвсэг ашиглан Хоула тосгоныг газрын хөрстэй тэгшилсэн байна. Харин Сирийн Засгийн газар Аль-Кайдатай холбоотой зэвсэгт бүлгийг устгасан. Уг халдлагыг Сирийн засгийн газрын аюулгүй хүчнийхэн үйлдээгүй гэж мэдэгдсэн байна. Албан ёсны эх сурвалжуудын баталж байгаагаар 100 орчим энгийн иргэн амиа алдсаны 34 нь 10-аас доош насны хүүхэд байжээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын төлөөлөгчид хуралдаж, Сирит болсон нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Сири улсад засгийн газрын эсрэг хөдөлгөөн эхэлснээс хойш нийт 10 мянга орчим хүн амиа алдаад байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn