logo
Хятадын эдийн засгийн өсөлт сулрах хандлагатай байна

Хятадын эдийн засгийн өсөлт сулрах хандлагатай байна

2012/05/29
Хятадад юу болоод байна аа? Чон чин хотын дарга асан, Хятадын Коммунист Намын (ХКН) нөлөө бүхил лидер Бо Шилай авлигын хэргээр баривчлагдсан. Азийн орнуудын үлгэр дууриалал болж байсан Хятадын улс төрийн систем гацаанд орж байна уу? гэсэн дүгнэлтийг шинжээчид өгөөд байгаа. Гэхдээ Хятадын хувьд эдийн засаг өсч л байвал ямар улс төрийн бодлого баримтлах нь хамаагүй байдаг. Хятадын эрх баригчдын алдаатай бодлого, төрийн өмчийн ашиггүй үйлдвэр зэргээс үл хамааран Хятадын эдийн засаг өссөөр байна. Хятадын эдийн засаг сүүлийн 30-аад жилд 9 хувь болтлоо өссөн. Хөрш БНСУ, Тайвань, Япон улсуудын эдийн засаг мөн сүүлийн 20 жил тогмол өсч байгаад буурч эхэлсэн. Тэгэхээр Хятадын эдийн засгийн өсөлт мөн удалгүй буурна гэж эдийн засагчид үзэж байна. Японы эдийн засгийн өсөлт 1990-ээд онд огцом буурч, түүнээс хойш дахин өсөөгүй. Японы эдийн засгийн өсөлт 1970-аад оноос эхлэн 9 хувь байснаа 6 хувь болтлоо буурсан. 1980, 1990-ээд онд Тайвань болон Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт Японыг даган суларч эхэлсэн. Энэ бүхэн юунаас хамаарч байна? Эдийн засагчдын үзэж байгаагаар аль ч нийгмийн бага дунд орлоготой иргэд дундаж давхрагад орж ирэх хүртэл эдийн засаг тогмол өсдөг. Харин иргэдийн ихэнх нь дундаж давхрагад ороод ирэхээр эдийн засгийн өсөлт аажимдаа сулардаг байна. Ялангуяа зах зээлийн эдийн засагтай улсууд бие биенээсээ бүрэн хамаарсан байдаг учир нэгнийх нь эдийн засгийн өсөлт сулрахад дагаад сулардаг байна. Тэгэхээр Хятад дараагийн Япон болж байна гэж шинжээчид үзэж байна. Хятадын эдийн засгйн өсөлт сулрахаар Бразил, Австрали зэрэг түүхий эд экспортлогчдын эдийн засаг дагаад сулрах хандлагатай байна. Хятадыг дагаад мөн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурах төлөвтэй байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш