Өнөөдөр дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 17 дугаарт бичигддэг 1565000 хавтгай дөрвөлжин км өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын нийслэлд хүн амын 43 хувь нь 470 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр дээр буюу нийслэл Улаанбаатар хотдоо шавааралдан аж төрж байгаа билээ.
Улс орныхоо газар нутагтай харьцуулахад алга дарамхан энэ газрыг монголчууд бид хөрсийг нь орвонгоор эргүүлж, хог новшоор бохирдуулж, агаар, байгаль орчныг нь хүн амьдрах боломжийг нь сар жилээр багасгасаар байгааг яалтай.
Улаанбаатарт жил бүр 13-15 мянган айл өрхийн 65-75 мянган хүн хөдөө орон нутгаас нүүж ирдэг бөгөөд шилжин ирэгсдийн 80 орчим хувь нь гэр хороололд суурьшдаг болсоор 15-17 жил боллоо. Нийслэл хотод аж төрж байгаа айл өрхийн бараг 62 хувь нь гэр хороололд амьдарч байна. Нийслэлийн хэмжээнд жилд 5,9 сая тонн түүхий нүүрс 237 мянга гаруй куб метр мод, 100 мянга гаруй дугуй, хуванцар сав шатааж байгаа гэсэн тоо баримт бий.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд жилдээ дунджаар 800 мянган тонн түүхий нүүрс шатааж байна. Нийслэл хотын хэмжээнд жилд 10-20 мянган автомашин шинээр бүртгэгддэг. Авто машины үзлэгийн дүнгээр нийт тээврийн хэрэгслийн 46 гаруй хувийг 4-6 жил, 41 хувийг 7-10 жил, зургаа орчим хувийг 11-ээс дээш жил ашигласан, хуучирсан тээврийн хэрэгслүүд бүртгэгджээ. Улаанбаатарын бодит нөхцөл байдал ийм байхад хотод оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалах тулгамдсан асуудал байх нь мэдээж хэрэг.
Сүүлийн таван жилд Улаанбаатар хотод 0-14 насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчний тархалтыг тогтооход 10 мянган хүүхэд тутамд амьсгалын замын өвчлөл 1390 шахам байгаагаас төвөнх хоолойн үрэвсэл 112, гуурсан хоолойн үрэвсэл 183, уушгины үрэвсэл 305 орчим байна. Нийслэлийн хүүхдийн гуурсан хоолойн үрэвсэл аймгийн төвд амьдарч байгаа хүүхдүүдээс 5-15 дахин их байгаа юм. 2002-2006 онд буюу энэ таван жилд Улаанбаатар хотын өрхийн болон дүүргийн эмнэлэгт амьсгалын замын өвчнөө оношлуулж эмчлүүлсэн хүний тоо 270 мянга орчим байжээ. Харин тэдний эмчилгээний зардалд 23,1 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн судалгааг гаргасан байна. Эдгээр тоо баримтаас үзэхэд нийслэлийн агаарын бохирдлоос үүдсэн хохирол ямар өндөр түвшинд байгааг нотолж байна.
Улаанбаатар хотын агаарыг гадаад орчноос бохирдуулагч гол хүчин зүйлсүүдийг нэрлэвэл, нүүрс, хатуу шингэн түлшээр ажилладаг дулааны цахилгаан станц, нам даралтын халаалтын зуух, гэр, ердийн халаалттай орон сууц, бензин, дизелийн болон хийн түлшээр ажилладаг дотоод шаталтын хөдөлгүүртэй авто тээврийн хэрэгсэл, нүцгэрч эвдэрсэн хөрс бүхий газраас салхиар хийсэх тоос, шороо юм. Мөн дулааны цахилгаан станц, халаалтын зуухнаас гарах үнс, айл өрх, үйлдвэр үйлчилгээний байгууллагын хуурай хог хаягдлын цэгээс салхиар хийсэх үнс агаарыг бохирдуулж байна. Үүнээс гадна гэр хорооллын нүхэн жорлон, хог хаягдлаас ялгарах хий, үнэр болон тоос зэрэг бохирдуулж, агаарын чанарыг нь доройтуулсаар байна. Дотоод орчны бохирдуулагч хүчин зүйлсийг нэрлэвэл, хүний бодисын солилцооноос амьсгалаар ялгарах хортой хий (нүүрс хүчлийн хий, аммиак, хүхэрт устөрөгч, скатол, индол, меркаптан гэх мэт), хүнээс ялгарах хөлс, дулаан, шивэр, хулмас, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа ажлын байранд хэрэглэж байгаа химийн хортой бодисын үнэр /хиншүү, хоол, үсний будагны үнэр гэх мэт/ ордог. Мөн гэр, ердийн галлагаатай орон сууцны зуух, пийшинд нүүрс, аргал, мод бусад шатах материал түлэхэд, пийшин зуухны ам таг онгойлгох үед ялгарах угаарын хий, хүхэрлэг хий, азотын исэл, үнэрт нүүрс устөрөгч агаарыг бохирдуулдаг. Үүнээс гадна тохилог орон сууцанд амьдарч байгаа айлын жорлон, угаалгын өрөө, гал тогооны агаар сэлгэлтийн систем доголдсон болон гэрт хийн зуух хэрэглэх үед гарах шатдаг хий ч бас агаарын чанарыг нь доройтуулж байдаг.
Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байгааг НЭМХ-ийн Эрүүл ахуй, хүний экологийн төвийн захирал, анагаах ухааны доктор, академич Н.Сайжаагаас тодруулсан юм.
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад эн тэргүүнд тавих ямар зорилтууд байгаа бол?
-Эн тэргүүнд хот төлөвлөлт, байгуулалт, ашиглалтыг эрүүл ахуй-экологийн шаардлагад нийцүүлэх биелэлтэнд нь тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Мөн хагас коксжуулсан нүүрсний жижиг үйлдвэрүүдийг 8-9 ширхэгийг Улаанбаатар хотод гэр хорооллын дэвсгэр нутагт байгуулах, авто машин, дотоод шаталттай бүх хөдөлгүүр, агаарт утаа хаягдал гаргадаг бүх эх үүсвэрүүд /ДЦС, нам даралтын халаалтын зуух, үйлдвэрийн газрууд, гэр, ердийн халаалттай орон сууцны зуух, пийшингүүд байна. Үүнээс гадна, автомашины утааны яндан зэрэг агаарт стандартаас хэтрүүлсэн хаягдал бохирдуулах бодис гаргадаг эх үүсвэрүүд, ялангуяа хөдөлгүүр нь муудаж утаа их гаргадаг авто машиныг техникийн оношилгоо, шинжилгээнд оруулж засвар, оношилгоо үйлчилгээ хийх цэгүүдэд хамруулж байх хэрэгтэй.
-Хотын авто машин жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа. Энэ талаар юу хийвэл зохистой вэ?
-Улаанбаатар хотод автомашины утааны оношилгоо хийх цэг хоёрыг, утаа гаргах хөдөлгүүрийг засварлах, техникийн үйлчилгээний цэг 10-15-ыг шинээр байгуулах хэрэгтэй байна. Ийм оношилгоо, үйлчилгээ хийлгэсэн баталгаатай авто машинуудыг хотын гудамжны хөдөлгөөнд оруулдаг техник хяналт, шинжилгээний зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай. Улаанбаатар хотын агаарын тоосжилт утааны хэмжээг багасгахын тулд чанартай түлш, шатахуун хэрэглэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр түүхий нүүрс түлдэг гэр хорооллын бүх айл өрх, нам даралтын халаалтын зуухнуудад хагас коксжуулсан нүүрс түлэх нь хамгийн чухал шийдэл болно. Мөн А80, А76 маркийн этилжсэн хар тугалга ихтэй бензин хэрэглэх автомашины тоог багасгах арга хэмжээг бодлогоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Автомашинаас ялгарах утааг шүүх төхөөрөмж тавих ажлыг зохион байгуулах ч шаардлагатай байна.
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх өөр ямар арга зам байгаа бол?
-Улаанбаатар хотод мэрэгжлийн байгуулага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хотод өвлийн улиралд эсрэг циклоны урсгал, температурын урвуу тонгорол үргэлжлэх үед хотын агаарт үүссэн бохирдлыг сарниулах байгууламжийг ашиглах нь бас л үр дүнгээ өгөх ажил юм. Цаг уур, техникийн төхөөрөмж байгууламж /нарны концентратор/-ийг Нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргуулж байгуулага, аж ахуйн нэгж бүр орчноо тохижуулах агаар, хөрсний бохирдлыг бууруулах иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтийг хангаагүй байгууллагын санхүүжилтын асуудлыг хөндөж хариуцлага тооцдог механизмыг бий болгох хэрэгтэй юм. Улаанбаатар болон бусад төв суурин газруудад хүн ам, үйлдвэрлэл ахуйн хэрэглээнээс ялгарсан хатуу шингэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, цэвэршүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв зохион байгуулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Ингэснээр хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулж бохирдлоос шалтгаалах өвчин эмгэгээс сэргийлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн ДЦС-ын үнс, утаа цэвэрлэх тоног төхөөрөмжийн АҮК-ийг сайжруулах, техник технологи, экологи-эрүүл ахуй-стандартын хяналтыг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах нь чухал юм.
Д.Өлзийсайхан