logo
ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар “Өглөөний сонин”-г шүүхэд өглөө

ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар “Өглөөний сонин”-г шүүхэд өглөө

2012/05/30
ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар тус сонинг шүүхэд өгсөн байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ Өглөөний сонины 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн даваа гарагийн 104 дугаарт болон 5 дугаар сарын 29-ний өдрийн мягмар гарагийн 105 дугаарт “Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг золиосонд гаргасан, Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрсний ордыг 11 сая ам.доллараар Солонгосын төрийн өмчит компани болох “ Кореан Коал” компанид зарсан, тус ордыг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамааруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг дарсан” гэх зэргээр илт гүжирдлэгийн шинжтэй, бодит байдалд үл нийцсэн худал мэдээллийг хэвлэн нийтэлж, хувь хүний нэр төрд халдсан тул миний нэр төрийг сэргээж өгнө үү” хэмээн дурьджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш