logo
Италийн газар хөдлөлтөд нэрвэгсдийн тоо 13 хүрээд байна

Италийн газар хөдлөлтөд нэрвэгсдийн тоо 13 хүрээд байна

2012/05/30
 Италийн өмнө хэсэгт гарсан газар хөдлөлтийн улмаас 13 хүртэл тооны хүн нэрвэгдээд байна. Нийт 100 орчим хүн хохирол амссан тухай Sky TG 24 телевизийн суваг Иргэний хамгаалалтын албаны мэдээг иш татан уламжилжээ. 5,8 баллын хүчтэй газар хөдлөлт мягмар гаригийн өглөө болсон билээ.  Газар хөдлөлтийн голомт Эмилия – Романья мужийн Моден тосгоны газар 10 км гүнд болжээ. Үүний дараа 5,3 баллтай газар хөдлөлт дахин болжээ. Түүнчлэн, мэргэжилтэнүүд нилээд хэдэн хүчтэй түлхэлтүүдийг тодорхойлжээ. Газар хөдлөлт Моден болон Болонья тосгонуудад хүчтэй хөдөлжээ. Газар хөдлөсний улмаас тус суурингуудад олон байшин барилгууд нурж унасан байна. Хэдэн зуун хүмүүс өөрийн орон гэрийг орхин явжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш