logo
Сангийн яамны тендер зохицуулагч Ч.Хүрэлбаатарыг АТГ-т шалгуулъя

Сангийн яамны тендер зохицуулагч Ч.Хүрэлбаатарыг АТГ-т шалгуулъя

2012/05/30
ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар манай сонинг шүүхэд өгсөн тухайгаа мэдээллийн сайтуудаар цацжээ. Тэрбээр өчигдөр 16 цагийн үед Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаар дамжуулж ийнхүү өөрийнхөө сурталчилгааг хийжээ. Энэ тухай Засгийн газрын www.open-government.mn сайтад мэдээлж, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Б.Энхбат гэгч Еnкhbat Battulga zghmal@gmail. com хаягаар «Ч.Хүрэлбаатар сайд «Өглөөний сонин»-г шүүхэд өгчээ» гэсэн төлбөрт нийтлэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараав.

Харамсалтай нь, Б.Энхбатын мэдээлэл манай сонины мэйл хаягаар ирсэн юм. Уг нь Засгийн газрын хэвлэл, мэдээллийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүргийг «Засгийн газрын бодлого, үйл ажиллагааңы талаар олон нийтийг нээлттэй шуурхай мэдээллээр тогтмол хангах үндсэн үүрэг хүлээж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, мэдээ, мэдээллээр шуурхай хангах, сурталчлах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар болон хуралдаанаас гаргасан шийдвэрийн тухай мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээний талаар мэдээ баримтаар хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийж, Ерөнхий сайд, Танхимд танилцуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ» гэж заасан байна лээ. Харин ЗГХЭГ-ын даргыгаа өмөөрч хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгөх нь Засгийн газрын бодлого, чиглэл биш байлтай. Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд ЗГХЭГ-ын мөнгөөр өөрийнхөө PR, сурталчилгааг хийж байна. Өөрөөр хэлбэл Ч.Хүрэлбаатар сайд ЗГХМА-аараа дамжуулан хууль зөрчин сурталчилгаагаа хийж эхэллээ. Монгол Улсын санхүү, төсөв, хөрөнгийн зохицуулалтыг хянаж, зарцуулж байдаг Сангийн яам хэлтэс, газрын дарга нараасаа эхлээд Ч.Хүрэлбаатарын гарын хүмүүсээр дүүрчихсэн байдаг нь нууц биш. Тиймдээ ч өнөөдөр Монгол Улсад явагдаж буй хамаг л том тендерийг Увсынхан гэх тодотголтой Ч.Хүрэлбаатарын хүмүүс авч байна. Хэрэв Сангийн яамнаас зарлагдсан тендерийг Ч.Хүрэлбаатарын хүссэн хүмүүс авч чадахгүй бол ямар нэгэн байдлаар заавал буцдаг жамтай. Энэ талаар улстөрчид, бизнесийг хүрээнийхэн хоорондоо ярьж, толгой сэгсэрч байна.

Хамгийн сүүлийн жишээг дурдъя. Засгийн газраас зохион байгуулж буй улсын хэмжээнд бүх малыг вакцинжуулах болон бүх сумыг фургон автомашинтай болгох тендерийг Увс нутгийн нэгэн залуу авчихсан байгаа юм. Улсын төсвийн олон тэрбум төгрөгийг зарцуулах энэ эрхийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарын талынхан авсан талаар улстөр, бизнесийн хүрээнийхэн яг одоо ид шуугиж байна.

Гэхдээ бид энэ удаа Ч.Хүрэлбаатар сайдын нөлөөгөөр хамгийн багадаа 30 гаруй тэрбум төгрөгөөр мал вакцинжуулах тендерийг авсан Увс нутгийн залуугийн нэрийг зарлахаа түр азная. Харин бид Монгол Улсын баялгийн уурхай болох Сангийн яамыг Засгийн газартай нь атгачихсан Ч.Хүрэлбаатарын улстөрд орсон цагаасаа хойш хийсэн луйвар, мэдээллийн хэрэгслээр цацагдсан баримт зэргийг үндэслэн АТГ-т шалгуулах болсноо мэдэгдэж байна. ТҮүнийг шалгах цаг хэдийнэ болсон. Ч.Хүрэлбаатар нарыг шалгуулах асуудлыг УИХ-ын гишүүн Х.Баттулга нар АТГ, Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байсан.

Гэвч энэ асуудал сонгуулийн чимээнд дарагдаад байгаа нь нууц биш. Бид дараа дараагийн дугаартаа ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарын өнгөрсөн дөрвөн жилд луйвардсан тендерийн булхай, хууль бус үйлдлүүдийг үргэлжлүүлэн хүргэсээр байх болно.

Б.Даваахүү
Эх сурвалж: "Өглөөний сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш