АНУ-д Осама Бин Ладенийг олж барихад тусалсан хэмээн буруутгагдаж, 33 жилийн ял сонссон Пакистан эмчийн гэр бүл даваа гарагт түүнийг гэм буруугүй хэмээн мэдэгдэж шүүх хурлыг орхин гарлаа. Өнгөрсөн долоо хоногт болсон Шахил Африди эмчийн хэрэг хэдийнэ ан цав гарсан Америк Пакистаны харилцаанд ахин сэв суулгасан хэрэг боллоо. АНУ-ын албаны хүмүүс Пакистанаас эмчийг нэн даруй суллаж, харин ч террорист удирдагчийг зогсооход хувь нэмрээ оруулсан баатар хэмээн хүндлэхийг шаардсан байна.
Исламабад Афридиг Пакистаны газар нутаг дээр гадаадын тагнуулын албатай хуйвалдаж хууль бус ажиллагаанд оролцсон урвагч хэмээн үзэж байгаа юм.
Африди нь АНУ-ын тагнуулын төв газрын нэрийн өмнөөс Абботабад дахь цэргийн байгууламжид Бин Ладений гэр бүлийнхний цусны дээжийг цуглуулахаар вакцинжуулах аяныг өрнүүлж байсан бөгөөд энд АНУ-ын цэргийнхэн Ал-Кайдагийн удирдагчийн 2011 оны 5-р сард хороосон юм .
Уг дээжийг АНУ-ын цэргийн албаныхан Бин Ладеныг гарнизонд байсан эсэхийг нь нягтлахад ашигласан байна.
Эмчийг төлөөлж буй Афридигийн ах Жамил, болон 2 хуульч хилийн хот Пешаварьт болсон хэвлэлийн бага хурлын үеэр өнгөрсөн долоо хоногийн шүүх ажиллагааны үеэр өгсөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд зарлахаа мэдэгдсэн байна.
Афридиг Пакистаны хагас автономит бүс нутгийн шүүх шүүсэн юм.
Уг хилийн хэргийн зохицуулалтын хуулинд зааснаар сэжигтэн хуулийн төлөөлөл оролцуулах, материаллаг баримт нотолгоо, гэрчийн мэдүүлэг ашиглах эрхгүй байдаг байна.
Шүүхийн шийдвэрийг шүүгч биш, өндөр настнуудын зөвлөлийн удирдлаган доор засгийн газрын ажилтнууд гаргадаг аж.
АНУ-ын гэнэтийн дайралт нь Тагнуулын төв газрын ажиллагааны талаар урьдчилан ямар ч мэдээлэл аваагүй байсан Пакистаны албаныхныг ихэд хилэгнүүсэн байна.
Афридиг тус дайралтаас хойш хэдэн долоо хоногийн дараа баривчилжээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногт улс эх орноосоо урвасан хэмээн ялласан юм.
Хуульчдын хэлж буйгаар удирдлагууд тэдэнд уг хэрэгтэй холбогдолтой шүүхийн шийдвэрийн хуулбараас эхлээд ямар ч бичиг баримт өгөөгүй байна.