1989 оны Тианмины талбайн бослогын үеэр амиа алдсан нэгэн нэгэн залуугийн аав 20 жилийн турш засгийн газраас цагаатгахыг хүссэний эцэст эсэргүүцлээ илэрхийлэн өөрийгөө дүүжилж амиа хорлолоо хэмээн дэмжигчид даваа гарагт мэдэгдлээ. Тианмины ээжүүд хэмээх олонд танигдсан бүлгийн мэдээлж буйгаар 73 настай Яа Вэйлиний цогцсыг Бээжин дэх түүний амьдардаг орон сууцны цогцолборын газар доорх гаражаас олжээ. Түүнийг баасан гарагт амиа хорлосон байна гэж үзэж байгаа аж. Тус бүлгийн вэбсайтдаа нийтэлсэн эмгэнэлийн бичгээс харахад Яагийн гэр бүлийнхэн нь түүний цогцсыг олоход биед нь хүүгийнхээ үхлийн талаарх мэдээллийн агуулсан бичиг байсан бөгөөд үүндээ мөн хүүгийнх нь үхлийн талаарх асуудлыг 20 жилийн турш хэн ч сөхөж, санаагүй учир амиа хорлож эсэргүүулээ илэрхийлж байгаагаа бичсэн байжээ.Яа “Бид сүүлийн 18 жилийн турш засгийн газартаа тасраслтгүй захидал илгээж байсан ч тэд ядаж нэг удаа ч хариу бичиж байгаагүй. Тэд биднийг бүрмөсөн үл ойшоосон.” хэмээн Хятадын засгийн газрын идэвхигүй байдлын тухай 2007 онд Бээжин дэх Испаний Каталуняа тв-ийн станц TV3-д өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Факсаар явуулсан тайлбар авах хүсэлтэд бээжингийн цагдаагийн хэлтэс тийм ч хурдан хариу өгсөнгүй. Тианмины ээжүүд бүлгийн гишүүн, 1989 оны Тианмины бослогын үеэр мөн хүүгээ алдсан ээж Занг Шианлин “түүний эхнэр нь надад Яаг нас барахынхаа өмнө хүүгээ 2 ч удаа зүүдэлсэн, маш гунигтай, итгэл найдваргүй болсон байсан, тэгээд л амиараа эсэргүүцлээ илэрхийлж эрх баригчдад цочроо өгөхөөр шийдсэн хэрэг гэж хэлсэн” хэмээн мэдээлсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн даваа гарагт өгсөн тус ярилцлагадаа “Үнэхээр харамсалтай юм. Би тэмцлээ үргэлжлүүлэхийг хүсч байгаа ч үхлийг замаар биш” хэмээн хэлжээ. Яа 1989 оны 6-р сарын 3 аас 4нд шилжих шөнө цэргийнхэн 1 сар үргэлжилсэн оюутны жагсаалыг зогсоохын тулд мянга мянган оюутан, идэвхитэн, энгийн иргэдийн амийг хөнөөсөн тэр шөнийн ой болохоос хэдхэн өдрийн өмнө нас барсан юм. Тус үйл явдлын талаар хэн ч эргэн санаагүй бөгөөд энэ тухай сургуулийн сурах бичигт юу ч дурдаагүй байдгаас гадна олон нийтийн дунд ярихыг ч үндсэндээ хориглосон байдаг байна. “Бид энэ асуудлыг шийдэх арга зам хайж байгаа ч хэзээ уг арга замаа олохоо мэдэхгүй л байна. Мэдэж байгаа зүйл гэвэл энэ арга замаа ойрын хугацаанд лав олж чадахгүй” хэмээн Занг хэлжээ. Коммунист намын удирдагчид 8-р сард солигдох хэдий ч удирдлагаа солилоо гээд Тианмины талбайн асуудлыг эргэж сөхнө гэсэн үг биш шүү дээ гэж Занг үзэж байна. Түүний хэлснээр энэ нь тэдний хүлээж болох найдвар төдий зүйл ажээ. Засгийн газраас хэзээ ч Тианмины бослогын тухай бодитой тоо баримт дэлгэж байгаагүй бөгөөд уг хэргийн асуудлаар бие даасан мөрдлөг явуулахыг ч зөвшөөрдөггүй байна. “Удирдлагууд бидний өргөдөлд хэзээ ч албан ёсны тайлбар хийж байгаагүй. Хэрэв удирдлагууд бидний өргөдөлд илүү нухацтай хандсан бол Яа Вэйлин өөрийнхөө амьдралыг тийм гунигтайгаар дуусгах замыг сонгохгүй байх байсан ч байж болно” гэж Занг мэдэгджээ. Дараагийн даваа гараг буюу 6-р сарын 4-нд бослогын 23 жилийн ой болох юм.
Shuum.mn
Shuum.mn