Монголын улс төрийн хамгийн том систем бол Н.Энхбаяр. Гитлер, Сталин, Мао Зэдун, Чаушеску нар ч ийм системийг бий болгосон түүхтэй. Харин одоо Н.Энхбаяр гэдэг энэ том системийн эсрэг улс төр, эдийн засаг, хүчний байгууллагуудын бүх схем ажиллаж байна. Харх мэт түүнийг мэрж байна. Гэвч “Анти Н.Энхбаяр” гэдэг схемийг анх хэн бий болгов. Мэдээж хэрэг, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө. Монголын улс төрд монопольчилж, Н.Энхбаяр гэдэг том системийг бий болгохдоо тэрбээр ийм схемийг “зурсан” юм. Товчхондоо, аалзны тор мэт сүлжилдсэн энэ схем бол Н.Энхбаярын бүтээн байгуулалт. Тэр тусмаа экс Ерөнхийлөгчийн эрин үеийн хамгийн шилдэг бүтээн байгуулалтуудын нэг юм.
Н.Энхбаяр “Аалзны тор”-ыг хяналтаасаа алдав. “Аалзны тор”-той хамт бүх схем түүний мэдлээс гарав. Энэ бүхний эхлэл түүнийг Төрийн тэргүүн байх үед тавигдсан юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд тэрбээр ялагдал хүлээсэн нь Н.Энхбаяр гэдэг том системийг үгүй хийх схем хэдийнэ ажиллаж эхэлсний нотолгоо. Хамгийн сонирхолтой нь “Анти Н.Энхбаяр” хэмээх схемийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байна. Схем Н.Энхбаярын хяналтаас гарч, Ц.Элбэгдоржийн эзэмшилд очсон нь тэр. Тэгмэгцээ экс Ерөнхийлөгчийг эргэж ноцлоо. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед харцаар нь хөдөлдөг байсан Улсын Дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, цагдаа, хүчний байгууллагууд цөм экс Ерөнхийлөгчийн эсрэг хөдөлж байна.
Экс Ерөнхийлөгч эрх мэдэлтэй байх үедээ Ц.Элбэгдоржид боломж олгож байсан уу гэвэл тийм. УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа тухайн үеийн МАХН, Ардчилсан намын хамтран байгуулсан их эвслийн Засгийн газрыг Ц.Элбэгдорж тэргүүлж байв. Ингэх тохироог хийсэн эрхэм нь Н.Энхбаяр. М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихдээ “Авлигачдыг цээрлүүлнэ” хэмээх уриа дэвшүүлсэн ч ялагдсан. Ялагдлын гол шалтгаан нь Ардчилсан намынхны хагарал байсан юм. Харин Ц.Элбэгдорж “Авлига Монголыг муухай харагдуулж байна” гэх болов. Гэвч түүнийг их эвслийн Засгийн газрын тэргүүнээс огцруулах хуйвалдаан эхэллээ. Энэ хуйвалдаанд хэн, хэн оролцож байв. Мэдээж хэрэг, Ардчилсан намынхан. Ардчилсан намынхны хагарал хоёр “Э”-ийн тохиролцоог эвдэж, олонхид Ц.Элбэгдорж руу дайрах далим өгсөн билээ. Бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөн хурцдах үед Н.Энхбаяр хамгийн том тоглолтыг хийсэн юм. Энэ бол Авлигатай тэмцэх газар. Тийм ээ, түүний эрин үед, тэр тусмаа “Авлигын загалмайлсан эцэг”-ийн ноёрхлын үед авлигачдыг цээрлүүлэх зорилготой бие даасан байгууллагатай болов. Н.Энхбаярын схем ч улам өргөжив.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялав. Авлигатай тэмцэх газарт зочлов. Тэгмэгцээ “Авлигатай тэмцэх газар Авлигатай тэнцэх газар болжээ” хэмээв. Төрийн тэргүүний энэ ёгт үг Н.Энхбаяр гэдэг системийг задлах ээлжит тоглолт байлаа. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаад төсвийн мөнгөөр загасны уурга авсан, ажилтнууддаа орон сууцны мөнгө олгосон гэх мэт аар саархан шалтгаар ял сонсгов. Ялтан болгож, хорьж ч үзэв. Тэгснээ суллав. Тэр ч бүү хэл хэн ч биш болгож хаяв. Харин оронд нь Ц.Элбэгдорж өөрийнхөө схемийг тэнд шургуулав. Ардын намын гишүүн, аймгуудын Засаг дарга нарыг шалгаж, яллахыг нь яллаж, байцаах нэгнийг нь байцаав. Гэвч эцэст нь томоос том “тул” барилаа. Тэр бол Н.Энхбаяр. Экс Ерөнхийлөгч бий болгосон схемдээ ингэж идэгдэх нь тэр. Н.Энхбаяр гэдэг энэ том системийн эсрэг тавьсан гол хориглон хамгаалалт нь УИХ-ын 2012 оны сонгууль. МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх сонгуульд өрсөлдвөл ялах нь тодорхой. Системийнхээ хүчээр схемээ эргэж авах гэх нь ч ойлгомжтой. Улс төрийн өс хонзонд багагүй “эвдэрсэн” энэ систем дахин сэргэвэл мэдээж хэрэг аюултай. Тиймээс түүнийг энд, тэндээс нь харх мэт мэрж, нураах схем одоо ч ажиллаж байна. Товчхондоо, Н.Энхбаяр схемдээ идэгдэх нь энэ. Өөрийнх нь бий болгосон схем өөрийг нь идэж байна. Гитлер, Сталин, Мао Зэдун, Чаушеску нарт ч ийм хувь тавилан тохиосон билээ.
С.Баттулга