Өнгөрсөн пүрэв гарагт хөгжим, кино урлаг, болон загварын одод Францад болсон Америкийн ХДХВ-ийн судалгааны дансанд хандив цуглуулах аянд нэгдлээ. Канны кино фестивалийн үеэр болсон уг үйл явдал нь олон олны танил хүмүүсийн анхаарлыг татдаг юм. Эдгээр оддын дунд Алек Болдвин, дуучин Кайли Миног болон реалити шоуны од Парис Хилтон нар байлаа. Америкийн ХДХВийн судалгааны хандивын холбооны гүйцэтгэх захирал Кевин Роберт Фрост тус үдшийн ач холбогдлыг ийн ярьлаа.
Поп од Жанет Жэксон улаан хивсэн дээгүүр алхаж ирээд ХДХВын шалтгааныг судлах ажлыг дэмжиж байгаадаа маш их баяртай байна хэмээн хэлсэн юм.
Энэ үдшийн дуудлага худалдаа, оддын цугларсан үдэшлэгний дараа зохион байгуулагчид энэ үдэш 10 сая гаруй ам.долларын ашиг олсон хэмээн мэдээлжээ.