Орос улс Сирийн асуудлаар НҮБ-ын АЗ-ийн шинэ хуралдааныг ойрын үед зарлан хуралдуулах болон АЗ-өөс тус улсын байдалд нөлөөлөх зорилгоор ямар нэг арга хэмжээ авах саналыг эсэргүүцэж байна. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатиловын хэлснээр бол сирийн Хула сууринд эмгэнэлт хэрэг явдал болсныг буруушаасан НҮБ-ын АЗ-ийн саяхны мэдэгдэл сирийн эрх баригчдад явуулсан нэлээд хүч нөлөөтэй дохио болсон. «Иймээс одоо АЗ-д тус улсын байдалд нөлөөлөхээр ямар нэг шинэ арга хэмжээг авч үзэх цаг болоогүй хэмээн үзэж байна» гэж дипломат ажилтан мэдэгдлээ. Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж олгох нь зайлшгүй чухал гэж тэрээр онцлов.