logo
Астанад дэлхийн болон уламжлалт шашинуудын IV их хурал нээгдэв

Астанад дэлхийн болон уламжлалт шашинуудын IV их хурал нээгдэв

2012/05/31
Казахстаны нийслэл Астана хотод дэлхийн болон уламжлалт шашинуудын тэргүүн нарын IV их хурал нээгдэв .Их хурлын гол сэдэв “Энх тайван, зөвшилцөл - хүн төрөлхтөний сонголт”. Их хуралд дэлхийн 40 орны 80 гаруй төлөөлөгч оролцож байна. Хурлын ажилд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев оролцож байна. Хурлын төлөөлөгчид 5-р сарын 31-нд тэмдэглэх Улс-төрийн хэлмэгдэгсдийн өдөр 1932-1933 онуудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөөний нээлтэнд болон Казахстанд улс төрийн хэлмэгдэлтэнд өртсөн хүмүүсийн дурсгалд зориулсан мөргөлд оролцоно.

Их хуралд оролцогсдын дунд ислам, христи, иудаизм, буддизм, индуизм болон олон улсын томоохон байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Их хурал гурван жилд нэг удаа явагддаг. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш