logo
НАТО энгийн иргэд руу довтолсоор байна

НАТО энгийн иргэд руу довтолсоор байна

2011/06/22
Ливийн Дафния хотын ойролцоо Ливийн удирдагч Kаддафид үнэнч хүчнийхэн болон Ливийн босогчдын хооронд ширүүн тулалдаан болжээ. Байлдагч талууд хоорондоо 50-хан метрийн зайнаас гал нээсэн байна. Босогчдын хэлж байгаагаар ширүүн таулалдаанд 5 хүн амиа алдсан байна. Мисрата хотоос 25 км-ийн зайд орших Дафния хотын босогчдын бэхлэлтийг сэтлэх зорилгоор Каддафийн арми, танк сөнөөгч RPG болон пуужин харвасан байна. Дафния хотын ойр тулалдаан болж байх зуур НАТО Триполи хотод агаарын цохилтоо үргэлжлүүлж байна. Ням гаригт өгсөн агаарын цохилтын үеэр байлдааны онгоцны техникийн гэмтлээс болж, байгаа онолгүй энгийн иргэдийг бөмбөгдсөн байж магадгүй гэж НАТО-гийн  хэвлэлийн төлөөлөгч Майк Бракен мэдэгдсэн байна. НАТО, энгийн иргэд рүү дайралт хийж 9 хүний аминд хүрсэн гэж Ливийн засгийн газар НАТО-г буруутгасан. Ливийн засгийн газар иргэдийг олон улсын цэргийн хүчнийхний эсрэг хандуулахын тулд засгийн газрын тусгай вебсайт нээж, бөмбөгдөлтөнд өртөж сүйрсэн байшин барилга. бөмбөгдөлтөнд амиа алдсан, гэмтэж шархадсан энгийн иргэд, хүүхэд хөгшдийн зургийг байрлуулжээ. Ливийн гадаад хэргийн сайд Абдул Ал-Обейдигийн мэдэгдсэнээр агаарын довтолгоонд 9 хүн амиа алдсаны 2 нь хүүхэд байсан. 18 хүн гэмтэж, шархадсан байна. Цэргийн ажиллагааг явуулж байгаа улсуудын тэргүүнүүд Дэвид Камерун, Никола Саркози, Барак Обама, Берлускони нар энгийн иргэд амь үрэгдсэний хариуцлагыг хүлээх ёстой гэж Ливийн гадаад хэргийн сайд Абдул Ал-Обейди мэдэгдээд байгаа. Ливийн эрүүл мэндийн сайдын мэдэгдэж байгаагаар 856 энгийн иргэн НАТО-гийн цохилтонд өртөж амиа алджээ. Гэхдээ энэ мэдээлэл бүрэн батлагдаагүй юм байна. Нийслэл Триполи хотод гадны сурвалжлагчдыг нэвтрүүлэхгүй байгаа учир яг юу болж байгаа нь тодорхойгүй байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш