Эрх мэдэл хүний тархинд яг кокаин шиг нөлөөлдгийг эрдэмтэд нотоллоо. Алдарт түүхч Жон Эктон “Эрх мэдэл хүнийг эвдэж, завхруулдаг. Харин хэмжээлшгүй засаглал бүхнийг завхруулдаг” гэж 100 гаруй жилийн өмнө хэлсэн байдаг. Харин одоо эрдэмтэд энэ үгийг биологийн үүднээс баталж чадсан байна.
Эрх мэдлийн мэдрэмж тархинд мансууруулах бодис, кокаин шиг нөлөөлж, хүмүүсийн цусан дахь тестостероны түвшин болон түүний дайвар бүтээгдэхүүн болох “андростендиол 3”-ын хэмжээг ихэсгэдэг аж. Үүнээс уламжлаад дофамины түвшин дээшилж, дасал болгох аюултай. Хамгийн гол нь энэ бүхэн тархины нөөцийн систем буюу таашаалын төвд нөлөөлдөг аж. Дээр өгүүлсэн бүхэн эрчүүд, эмэгтэйчүүдийн аль алинд хамаатай юм байна.
Кокаин болон мансууруулах бодисууд нь дофаминтай адил үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл, анхаарал төвлөрөх, өөртөө итгэх итгэл нэмэгдэх, тааламжтай, аз жаргалтай, эрч хүчтэй болсон мэт мэдрэмж хүнд төрүүлдэг. Гэвч эрх мэдэлд дасах нь кокаин хэрэглэхтэй адил сөрөг нөлөөтэй аж. Ялангуяа хэт их эрх мэдлийн улмаас дофамины хэмжээ ихэссээр сүүлдээ маш таагүй үр дагавар авч ирдэг байна. Жишээлбэл олон жилийн турш өндөр албан тушаал хашсан хүмүүс эцэс сүүлдээ өөрийгөө хэт үнэлэх, биеэ өргөмжлөх, бардамнах зантай, тэсвэргүй нэгэн болж хувирах магадлал өндөр.
Доктор Йен Робертсон “Элитүүд, олигархиуд, алдартнуудын авир төрхийг үүгээр тайлбарлаж болно” хэмээжээ. Тэрбээр “Daily Telegraph” сонинд бичсэн нийтлэлдээ “Павиан хэмээх сармагчны төрлийг авч үзье. Судалгааны явцад тухайн бүлийн шатлан захирагдах ёсны хамгийн доод түвшинд орших сармагчнуудын тархины гол хэсгүүдэд дофамины хэмжээ бага байгааг тогтоосон. Харин тэдгээр сармагчны бүлдээ эзэлж буй байр суурийг нэмэгдүүлэхэд хөндлөнгөөс “тусалсан”-ы дараа дофамины түвшин мөн өсч байлаа” хэмээн өгүүлсэн байв.
Нөгөө талаас авч үзвэл эрх мэдлийн шатлал доошлох тусам дофамины түвшин багасч, улмаар стресс нэмэгддэг аж. Энэ талаар Йен Робертсон “Эрх мэдлийн өөр нэг нөлөө нь хүнийг ухаантай болгодог. Яагаад гэвэл дофамин тархины дагзны хэсгийн үйл ажиллагааг эрчимтэй сайжруулдаг” хэмээн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл бусдыг захирах, манлайлах чадвар нь эрх мэдэл, кокаин шиг тархины таашаалын төвөөр дамжин нөлөөлдөг аж.
Эх сурвалж: "Өглөөний сонин"