logo
Сая төгрөгийг энэ улиралд багтаан олгоно

Сая төгрөгийг энэ улиралд багтаан олгоно

2012/05/31
Өнгөрсөн лхагва гарагаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийн эхний ээлж болох 330 мянган төгрөгийн тараасан. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ улиралд багтааж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн мөнгийг нь олгох аж.

Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн 112 мянга, хөдөө орон нутагт 10 аймгийн 84 мянган иргэнд 330 мянган төгрөгийг олгох боломж бүрдээд байгаа юм байна.

Засгийн газраас Хүний хөгжил сангийн төсөвт төвлөрүүлэх ёстой 312.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн орлого, мөн 110 тэрбум төгрөгийн ногдол ашгийг үе шаттайгаар төвлөрүүл гэсэн үүргийг Төрийн өмчийн хороонд өгсөн байна.

Хэрэв иргэн та зургаан сард багтаж 330 төгрөгөө авч чадаагүй бол долоо, наймдугаар сард авах бүрэн боломжтой.
С.Өлзий 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш