Загасчид Калифорнийн эрэг хавиас бие организмаас нь цацраг идэвхт бодисны ул мөр илэрсэн цэнхэр туна загас барьсан тухай америкчуудын хувьд магадгүй дэлхийн бүх оршин суугчдад түгшүүр төрүүлэхүйц мэдээ иржээ. "Бохирдсон" загас Америкийн баруун эрэг хавь Японоос сэлэн ирсэн гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна гэж Британийн BBC агентлаг мэдээлсэн байна.
Стэнфордын их сургуулийн билогичид ховорхон тохиолддог 15 цэнхэр туна загасны булчингийн эд эсийг судалсныхаа дараа цацраг идэвхт бодисонд хордсон болохыг нь олж тогтоожээ. Халдвартай тунаг Америкийн загасчид бүр өнгөрсөн оны наймдугаар сард буюу Японы "Фүкүшима-1" АЦС-д осол гарснаас таван сарын дараа Сан-Диего хотын ойролцоох газраас барьсан байна. Харин судалгааны дүн дөнгөж одоо л гарч байгаа ажээ.
Биологичид энэ загас Японоос Америк хүртэл ямар хурдтайгаар Номхон далайг туулан ирснийг гайхаж байгаа гэнэ. Загасны сэлэн ирсэн замыг өмнө нь судлан тогтоосон байсан учраас уг загас "Фүкүшима"-гийн цацраг идэвхт бодисонд хордсон гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байна. Цэнхэр туна загас Япон болон Филиппиний эрэг хавьд байдаг бөгөөд заримдаа Калифорнийн эрэгт ирдэг байна. Биенээс нь цацраг идэвхит цези илэрсэн загас нь осол болсон газраас Америк хүрэхдээ гурваас дөрвөн сар зарцуулсан гэж биологичид үзэж байгаа ажээ.
15 загасны дундаж жин нь 6 кг байсан байна. Гэхдээ Стэнфордын их сургуулийн эрдэмтэд цэнхэр туна загасанд илэрсэн цезигийн хэмжээ нь "Фүкүшима-1" АЦС-д осол болсны дараа тогтоосон хүнсний бүтээгдэхүүн дэх цацраг идэвхит бодисны түвшнээс хэтрээгүй учраас хүний биед аюултай биш гэж мэдэгдсэн байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ