Хятадын "Sina Weibo" гэдэг алдартай цахим хуудас эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ журам тогтоожээ. Энэ шинэ журам нь өдгөө одоогийн дэглэмд дургүйцлээ илэрхийлэх гол талбар болоод буй интернэт орон зайд "эмх журам тогтоох" гэсэн Бээжингийн эрх баригчдын ээлжит оролдлого юм.
Шинэ журам нь "Sina Weibo" /Twitter, Facebook нийгмийн сүлжээний хятад хувилбар/ сайтын хэрэглэгчдэд энэ долоо хоногийн эхээр хэрэгжиж эхэлжээ. Энэ сүлжээнд бүртгүүлсэн 324 сая хүн тус бүрд 80 оноо өгсөн байна. Хэрвээ журмыг зөрчсөн тохиолдолд онооноос нь хасагдах бөгөөд "хууль бус үйл ажиллагаанд уриалсан, хууль бус байгууллага байгуулах замаар эмх журам алдагдуулсан болон зөвшөөрөлгүйгээр эсэргүүцлийн ажиллагаа, жагсаал, цуглаан зохион байгуулбал" торгууль ногдуулах ажээ. Блогчид "Хятад улсын нэр хүндэд халдсан болон нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулсан" цуурхал тараавал шийтгүүлэх болно. Хэрвээ хэрэглэгчийн 80 оноо нь дуусвал хаягийг нь хаах гэнэ.
"Sina Weibo"-гийн хэрэглэгчдийг нүд салгалгүй ажиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэргэжилтнүүдийг томилсон тухайгаа сүлжээний удирдлагууд өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Мэргэжилтнүүд "өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийх", "мэдээллийн аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн санал оруулах" болон "мэдээллүүдийг оруулах явцад хяналт тавих" юм. Харин хэрэглэгчид эдгээр мэргэжилтнүүдийг "интернэтийг цензурдэгчид гэж нэрлэвэл зохино" гэж үзэж байна.
Торгуулийн онооны систем нэвтрүүлсэн нь "Sina Weibo"-гийн контентод хатуу хяналт тавьж эхлэх шинэ алхам юм. Өнгөрөгч арванхоёрдугаар сард тус сүлжээнийхэн нууц нэрээр бүртгүүлсэн хэрэглэгчдэд хамаатай журмыг өөрчилж, тэднийг мэдээллээ нийтлэх боломжгүй болгожээ. Бээжингийн намын байгууллагын тэргүүн нөхөр Лю Ци энэ хавар "Sina Corp" корпорацийн төв байранд очихдоо интернэтэд тавих хяналтаа чангатгахыг шаардсан бөгөөд үүний дараа "Sina Weibo" хэрэглэгчдэд зориулсан шинэ гэрээ боловсруулж эхэлсэн байна.
Хятадын томоохон нийгмийн сүлжээнд шинэ журам нэвтрүүлэх болсон нь тус улсад интернэтэд тавих цензурийг улам бүр чангатгаж байгааг дахин харуулсан явдал боллоо гэж шинжээчид үзэж байна. Өмнө нь Бээжингийн эрх баригчид интернэт-контентыг хянах үндэсний тогтолцоог шинэчлэхэд 10 сая гаруй юань /1,58 сая доллар/ зарцуулсан нь мэдэгджээ. Үүнийг ирэх намар болох Хятадын Коммунист намын удирдлага солигдохын өмнө тус намын талаарх шүүмжлэлүүүдийг багасгахын тулд хийсэн байна.
Дашрамд, интернэт хэрэглэгчид санаа бодлоо илэрхийлэх нүх сүвийг яаж ийгээд олж чаддаг. Харин Хятадын киберидэвхтнүүд ихэвчлэн адил дуудлагатай үгсийг буюу өөр утгыг илэрхийлэх боловч дуудлага эсвэл бичлэгээрээ адил төстэй ханзуудыг ашигладаг байна. Жишээлбэл, Хятадын тэрс үзэлтэн, уран зураач Ай Вэйвэйгийн нэрний оронд "ирээдүйг хайрлах хайр" гэдэг ханз үсгийг интернэтэд хэрэглэдэг ажээ. Харин гэрийн хорионоос зугтан АНУ-д орогнох эрх авсан харааны бэрхшээлтэй өмгөөлөгч Чэнь Гуанчэний талаарх мэдээллүүдийг блогчид "Шоушенк" /"Шоушенкоос оргосон нь" хэмээх Холливудын киноноос сэджээ/ гэдэг ханзаар бичин саналаа солилцдог ажээ. Тиймээс Хятадын эрх баригчдын "интернэтэд босгож буй агуу том хана хэрэм" энэ бүхнийг зогсоож чадах нь юу л бол гэж Оросын "Коммерсант" сонинд бичсэн байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ