logo
Зээлийн батлан даалтын сан ирэх сард хэрэгжинэ

Зээлийн батлан даалтын сан ирэх сард хэрэгжинэ

2012/05/31
Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг ирэх сараас эхлүүлэхээр болжээ. Энэ нь жижиг, дунд бизнес эрхлэхийг хүсч буй иргэдэд боломж олгож буй явдал юм. Учир нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авахад шаардагдах баталгаа хөрөнгөгүйгээс төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй зээл, тусламжид тэр бүр хамрагдаж чаддаггүй. Улсын хэмжээнд 74 мянган аж ахуйн нэгж албан ёсны бүртгэлтэй байгаагаас 41 мянга нь тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж. Үүний 90 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэр юм.
Тиймээс УИХ-аас энэ оны хоёрдугаар сард Зээлийн батлан даалтын санг байгуулахаар шийдвэрлэсэн. Хууль батлагдсанаас хойш. өнгөрсөн хугацаанд Засгийн газраас Зээлийн батлан даалтын санг байгуулах журмаа боловсруулж, холбогдох газрууд нь бэлтгэлээ базаагаад дуусч байгаа гэнэ. Түүнчлэн санг ямар хэлбэрээр байгуулах, хэдэн төгрөгийн хөрөнгөтэй байх зэргийг нь боловсруулж, ирэх зургаадугаар cap гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр батлан даахыг зөвшөөрвөл 60 хувийнх нь барьцааны баталгааг тус сангаас гаргаж, үлдсэн 40 хувийнхаа барьцааг үйлдвэрлэгч өөрөө гаргах юм.
УИХ-аас баталсан Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд «Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь тухайн жилд Зээлийн төлөвлөөд байгаа аж. Тус сан нь бие даасан агентлаг болно. Хуульд зааснаар зээл авахыг хүссэн иргэд арилжааны банкнаас тавьсан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд Зээлийн батлан даалтын санд хандаж, хүсэлт гаргах юм байна. Сангаас «Батлан даалтын сангийн гаргахаар төлөвлөсөн нийт батлан даалтын дүнгийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг болзошгүй өр төлбөрийг төлөхөд зориулан бэлэн хэлбэрээр дансандаа байршуулна» гэж журамд заасан байна.
С.Өлзий 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш