logo
Ховор алмааз 17 сая долларын үнэд хүрчээ

Ховор алмааз 17 сая долларын үнэд хүрчээ

2012/05/31
Өнгөрсөн мягмар гарагт Хонконгийн "Christie's" дуудлагын ордон маш ховор төрлийн алмааз болох 12 каратын жинтэй "Ангарагийн ягаан алмаазыг" 17,4 сая доллароор заржээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид уг алмаазыг дор хаяж 8 сая долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байсан бөгөөд худалдан авагчийн нэрийг нууцалжээ.
Үнэт чулууг 1976 онд НАСА агентлагийн тойрог зам болон Ангараг гарагийн гадаргууг судлах зорилгоор сансрын "Викинг" аппарат хөөргөсний дурсгалд зориулан "Ангарагийн ягаан" гэж нэрлэсэн байна.
"Ангарагийн ягаан" бол хамгийн алдартай ягаан алмаазуудын нэг юм. Өөр нэгэн ягаан алмааз болох "Williamson Pink"-ийг 1947 онд Танзаниас олж байсан бөгөөд боловсруулалт хийсний дараа Английн хатан хаан II Елизаветад хуримын бэлэг болгон өгчээ. Энэ алмааз нь 24 орчим каратын жинтэй байна. Харин өөр нэгэн 24,78 каратын жинтэй ягаан алмааз 2010 онд 46,16 сая долларын үнэд хүрч байжээ.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш