Намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байгаа чухал үед МАН-аас Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар гарч МАХН-д очин нэг өдрийн дотор дарга болцгоов. МАН харин тэдэнд нэг их ач холбогдол өгсөнгүй. МАН-ын дөрөвдүгээр бага хурал түүхэндээ маш тогтуун хуралдав. Хамгийн хурц түргэн зантай гэгддэг У.Хүрэлсүх “МАН-ын шинэчлэл одоо ч үргэлжилж байгаа юм байна. Их далай хүртэл хог хаягдлаа эрэг дээрээ шидэж хаядаг юм билээ” хэмээн тогтуун өгүүлсэн. МАН-ын бага хуралтай зэрэгцсэн энэхүү “нүүдлээ” дээрхи нөхөд эртнээс төлөвлөж байжээ. Н.Энхбаяр МАН-ын хуучин нэрийг зээлдсэн МАХН хэмээх улс төрийн “хулхи барааг” үнэд оруулахаар янз бүрээр үзэж байна. Шоронгоос хүртэл захидал бичлээ. Нөгөө хэдээ хатгаад л байгаа хэрэг. Хамгийн инээдтэй нь улс төрийн мөнхийн дайсан гэгдэж байсан М.Энхсайханыг хүртэл холбоотноо болгосон.
Тэрээр Н.Энхбаярт “Авилгын загалмайлсан эцэг” хэмээн нэр аравнайлж, Ерөнхийлөгчийн сонгуульд “Авилгачдыг цээрлүүлнэ” гэсэн уриатай оролцож байв. Гэвч авилгын загалмайлсан эцэгтэйгээ эргэн тэврэлдэх юм гэж хэн санах билээ. Н.Энхбаярыг баривчлах үед саравчтай малгай духдуйлсан М.Энхсайхан хамгийн түрүүн оччихсон цагдаатай хэрэлдэж, авилгачыг цээрлүүлэх биш хамгаалж зогссон. Н.Энхбаярыг баривчлахад төрийн тэргүүн байсан хүнийг арай ч ингэж болохгүй гэж олон хүнд бодогдож байсан ч залуус ийн дуулж байна. “Өндөрт өргөгдөөд явсан юмсан өвдөө болов уу яагаа бол Хүрэн оймстой гарсан юм сан хүрээ болов уу яагаа бол Хөөрхий биднийгээ зовоосон гэдгээ ухаарсан болов уу яасан бол”. Н.Энхбаярыг баривчилсан нь авилгатай тэмцэх том дайны эхлэл юм. Одоо энэ том тул торноос мултрах гэж ийш тийш үсчин амь тэмцэж байна. Шоронгоос захидал бичин хүмүүсийг дарамталж байна. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар бол тийм дарамтад орсон хүмүүс юм.
Тэд бүгдээрээ Н.Энхбаярыг хаан байх үед албан тушаалын бялуу хүртэж ямар нэг байдлаар хамгийн ойр байсан улс. О.Чулуунбат ХХБ-ны хувьчлал, Жэральд металзын олон сая долларын зэсийн наймаагаар, Д.Тэрбишдагвын “ТБД Андууд” компани Жэральд металзын оруулж ирсэн луйврын 10 сая доллараас сарын нэг хувийн хvvтэй тус бvр сая ам долларын зээл авсан асуудлаар холбогддог. Ч.Улаан бол Н.Энхбаяртай санхүүгээр гүн холбогдсон хүн. Сангийн сайдаар ажиллаж байхдаа ОХУ-д төлөх их өрөөс Кипр улсын банкинд их хэмжээний мөнгө зувчуулсан асуудалд Ц.Даваасүрэн нарын нэр зуузай холбодог. Мөн гаалийн Х.Баатарын хэрэгт Ч.Улааны нэр холбогддог. Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг МАН-аас МАХН руу нүүсэн нүүдэл “Аалзны тор”-ын үнэн төрхийг харуулж орхив. Даравч дардайна булавч бултайна гэдэг шиг аалзны тор мэт хэлхэлдсэн тэдний үнэн төрхийг одоо олон түмэн харж байна. Тэд МАХН хэмээх аалзны торыг дахин нэхэхийг санагалзан мөрөөсөж буй бололтой. Энэ үед МАН-ын дарга, генсек нь ч “авилгачдыг МАН хэзээ ч хамгаалахгүй” хэмээн хэлсэн нь учиртай. “Араас нь тэврэлгүй явуулсан юмсан ах нар минь АТГ очоод битгий уйлаарай” хэмээн залуус дуулж байна.
Х.Ханбаатар