“Манай Ерөнхийлөгч” гэж ирээд л Ц.Элбэгдоржийг өмчилдөг хүн АН-д олон бий. Харин 2012 оны УИХ-ын сонгууль ойртох тусам АН-ын Ерөнхийлөгч ажлаа идэвхтэй хийж эхлэв. Тэгэхдээ ард түмний хулхин дээр авилгатай тэмцэнэ гэсэн цэцэн үгээр цэцэг ургуулж хуураад, ардуур нь улс төрийн зорилгоор АТГ-ыг ашиглах болсон бололтой. Саяхан төрийн ордны цайны газарт УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Дорноговьд Ц.Анандбазарын рейтинг өндөр байна. Хэрэв нэр дэвшвэл шууд баривчилна” хэмээн ярьж суусныг олон хүний олон хос чих сонссон гэх. Үнэхээр ч энэ үгийг батлан МАН-аас Дорнодговь аймагт нэр дэвшиж мандат өвөрлөсөн Ц.Анандбазарыг Тусгаар тогтнолын ордны гадаа өглөө үүрээр үгийн зөрүүгүй баривчилжээ. АТГ-ынхан МАН-ын нэр дэвшигчдээ тодруулах Бага хурлыг отож байгаад, Ц.Анандбазарыг мандатаа өвөрлөмөгц ийнхүү баривчилсан нь цаг хугацааны хувьд улс төрийн хэлмэгдүүлэлт байж болохыг харуулж буй юм. Ц.Анандбазарыг баривчлах, шалгах шаардлагатай байсан л юм бол өмнө нь шалгаж байхгүй юу хийж ирсэн нь сонин. Сонгуулийн өмнөхөн ийнхүү цаг үеийг нь тааруулан баривчилсан явдлыг зориудын улс төрийн тоглолт гэж ойлгох бүрэн боломжтой. АТГ-ын дэд дарга Б.Хурц “МАН-аас таван хүн бариад шоронд хийчихсэн байхад сонгуульд ялахыг нь харъя” хэмээн хэлсэн сураг байдаг.
Үүнээс харахад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үед АТГ ажлаа хийдэггүй байсан. Авилгачдыг өмгөөлдөг байсан бололтой юм билээ. Харин АН-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед авилгыг хэлмэгдүүлэлт, улс төрийн тоглолт болгон хожоо харж ашигладаг болсон нь илэрхий. Ц. Анандбазар алдаа гаргасан байж болно. Түүнийг шалгаж, үнэн мөнийг тогтоох хугацаа хангалттай өнгөрсөн. Учир нь Ц.Анандбазар “Содмонгол” ХХК-ийн ерөнхий захирал. Түүнд УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх мэтийн хамгаалалт, хүлээлт байхгүй. Гэтэл МАН-аас Дорноговь аймагт нэр дэвшихээр болж, эрхээ өвөрлөхтэй нь давхцуулан баривчлагдсан явдлыг улс төрийн нөхцөл шалтгаанаар тайлбарлахаас өөр аргагүй. Учир нь өнөөдрийг хүртэл АН-ын нэг ч гишүүн АТГ-т шалгагдан, баривчлагдаагүй байна. Ардчилсан хувьсгалаас хойш зах зээлийн нийгэмд шилжиж, өмч хувьчлал явагдан, салбар бүрт бужигнаан үүссэн. Төрийн өмчийн үнэ цэнэтэй үйлдвэрийн газруудыг хямд төсөр худалдан авсан өнөөгийн олигархуудаас эхлээд төв гудамжинд ТҮЦ ажиллуулж байгаа иргэд хүртэл авилгаас тойрч гарахад хэцүү болсныг мэднэ. Үнэнийг хэлэхэд МАН болон АН-ын гишүүдийн дунд захаас нь бариад шалгахад авилгачид хэдэн арваараа бий. Гэтэл заавал МАН-ыг онилж, АН-ын толгойг илж байгаа явдлыг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэхэд илүүдэхгүй. Шалгавал адилхан л шалгаж, үнэний шүүлтүүрээр оруулах ёстой. Баянголд авилгачаараа дуудуулж байсан С.Эрдэнийг, Геодези газарзүйн төвийн 12 давхар байрыг ТӨХ-ны дарга байхдаа өөрийн болгосон З.Энхболдыг, улсын үйлдвэрийн газар АПУ-г Н.Энхбаяртай хуйвалдан хямдхан хувьчилж авсан Г.Батхүүг, тэр ч бүү хэл Г.Батхүүгээс “Ford Expedition” машин бэлгэнд авч байсан Ц.Элбэгдоржийг ч өөрийг нь шалгах учиртай. Төрийн хууль хэнд үйлчлээд, хэнд үйлчилдэггүйг ойлгоход хэцүү байна. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас харахад АТГ-ын мөрдөн байцаагчид, удирдлагууд МАН-ын хувьд эрлэг, АН-ын хувьд бурхан болсон бололтой. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа авилгатай тэмцэхээ зарлаад төдөлгүй огцорсон түүх бий. Түүнийг хэлмэгдүүлэлт эхлүүлэх гэж байгааг ойлгосон учир мэдэх улс төрчид хоёр талаасаа хэлэлцэн Ерөнхий сайдын суудлаас нь буулгаж байсан гэсэн яриа байдаг.
Одоо л авилгатай тэмцдэг, авилгачдыг айлгадаг Ерөнхийлөгчтэй боллоо гэж баярласан олон нийтийн сэтгэл рүү ус цацаж, тэдний итгэл үнэмшлийг улс төрийн хэлмэгдүүлэлтээр хариулж байгаа нь үзэл бодлын хямрал үүсгэх эхний дохио юм. Үүнийг УИХ анхааралдаа авах цаг болжээ. Эс тэгвээс шинэ цагийн хэлмэгдүүлэлт авилгатай тэмцэх нэрийн дор эхлэх нь.
Ц.Цацрал