logo
Сонгууль болдогоороо болно, засгийн ажил цалгардах ёсгүй

Сонгууль болдогоороо болно, засгийн ажил цалгардах ёсгүй

2012/05/31
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүд болон яам, харьяа агентлагийн удирдах албан тушаалтнууд, төрийн албан хаагчдад хандан тодорхой үүрэг, даалгавар өгчээ.
УИХ болон НИТХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Засгийн үйл ажиллагаа хэвийн, тогтвортой, хариуцлагатай явах ёстой гэдгийг сануулаад, Засгийн газрын зарим гишүүн болон дэд сайд нар УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнтэй холбогдуулан яамдын үйл ажиллагааг цалгардуулахгүй, төлөвлөгөөт ажлаа хэвийн явуулахыг үүрэг болголоо.
Салбаруудын үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах зохицуулалтаар хангах, 2012 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан барилга байгууламж, төсөл, арга хэмжээг шуурхай зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах, яам, агентлагийн ажилтнууд ажлын байрандаа тогтвортой ажиллах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зэрэг үүрэг өгчээ.
Засгийн газрын хуралдаан лхагва гараг бүрт болдогоороо болж цаг үеийн асуудлуудыг түргэн шуурхай шийдэж байх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд хяналт тавьж байх, түүн дотроо яам, агентлагийн албан тушаалтнууд хариуцлагатай хандахыг сануулсан байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш