“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072 хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тооцохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Монгол Улсын иргэнд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг баталгаажуулж “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт бичилт хийх юм байна.
Засгийн газрын хуралдаанаар ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийт 363 мянган иргэндээ нэг сая төгрөгийг бэлнээр олгох шийдвэр гаргаад “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн. Нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт энэ ажил жигдэрч эхэлсэн бөгөөд 6 дугаар сард багтаан бэлэн мөнгөө олгож дуусахаар ажиллаж байгаа аж.
“Хүний хөгжлийн сан”-гийн дэвтэрт бичилт хийгдсэнээр аж ахуйн нэгжүүд дүйцүүлсэн үнийн хэмжээнд хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авах боломж нээгдэж байгаа юм байна.