• Гал түймэрт шатсан Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг шинээр барих 1 тэрбум 200 сая, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын сургуулийн дотуур байрыг шинээр барихад шаардагдах 750 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Барилгыг цаг хугацаанд нь чанартай барьж, ашиглалтад оруулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгалаа.
• “Хүүхэд насыг хайрлая” 2012 оны зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилгыг идэвхжүүлэх сурталчилгааны зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр тогтжээ. Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын санаачилсан энэ Олон нийтийн санаачилгад төрийн болон төрийн бус, олон нийтийн гээд 140 гаруй байгууллага нэгдэн хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхдийг эрсдэлд оруулж байгаа нийтлэг тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн төлөө ажиллан, хүүхэд хамгааллын үйлчилгээнд 184 мянган гэр бүлийн 650 мянган хүүхдийг хамруулж, эцэг, эх, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх ажил хийжээ.
• Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн Зохицуулах зөвлөлийн гишүүдийг Засгийн газрын хуралдаанаар томилж, зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны журмыг хавсралт ёсоор баталлаа. Бирж байгуулах бэлтгэл хангах, сургалт зохион байгуулах, хууль сурталчлах үүрэгтэй нэгжийг Зохицуулах зөвлөлийн Ажлын алба болгон өөрчилж, 15 хүртэл орон тоотой байхаар болсон байна.
• Нийслэл, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, энэ оны төсвийн тухай хэлэлцэн Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж гаргахаар болжээ. Энэ зөвлөл ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний үнэ тарифыг бодит зардалтай нь уялдуулан тогтоож, энэ харилцаанд оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах чиглэлээр ажиллана. Зөвлөл ажилдаа орсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, хүн амын ажиллаж, амьдрах нөхцөл дээшилнэ гэж Засгийн газар үзжээ.
• “Тайшир-Алтай” Ус хангамжийн төслийг төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад оруулах талаар хэлэлцэв. Энэ дагуу Концессийн зүйлийн жагсаалтыг боловсруулахдаа энэ төслийг оруулж УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй үзжээ. Энэ төсөл нь Тайширын усан цахилгаан станцын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52.8 км урт, 250 мм голчтой далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотын иргэдийг тасралтгүй, найдвартай хүргэх зорилготой юм.
• 06 дугаар сард болох “Өнөөгийн монголын гэр бүлийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт Үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулахаар тогтож шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
• “Тираннозавр батаар” үлэг гүрвэлийн яс Монголоос гаралтай гэдгийг тогтоох ажил үргэлжилж байна. Уг олдвор манай улсаас гаралтай гэдгийг тогтоовол шүүхийн журмаар, эсвэл худалдан авагчтай тохиролцон тодорхой нөхөн төлбөр өгч эргүүлэн авчрах боломжийг судлаж байгаа тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр танилцууллаа.
• Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Жамьянгийн Лхагвасүрэнгийн, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Шагалын Жадамбын нэрэмжит болголоо. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, Ардын армийг шинэчлэх, хөгжүүлэх болон Батлан хамгаалах салбарын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь мөнхжүүлэх зорилгоор Засгийн газар ийм шийдвэр гаргасан байна.